УИХ-ын гишүүн дархан эрхтэй байдаг. Яг гэмт хэpэг хийж байгаа үедээ, эд мөрийн баримттайгаа баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түтгэлзүүлж баривчилдаг хуультай. Одоогоор иргэн Б.Сүндэрьяаг гaж дoнтoн гэгдээд буй Ц.Анандбазар xv/чин/дэж буй хэдэн сарын өмнөх бичлэг, зураг дүрс гэж үгүй. Тийм учраас “Сод Монгол групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазарыг шоронд суулгах бололцоогүй гэхэд болно. Б.Сүндэрьяагийн хэлж буйгаар Ц.Анандбазар түүнтэй япон хоолны газар танилцах үедээ тэвэрсэн.
Тэгээд үнсэнгүүт нь Б.Сүндэрьяа алгадсан гэдэг бөгөөд харилцан зодоон маягтай зүйл бичсэн байна лээ. Эндээс харахад Б.Сүндэрьяаг Ц.Анандбазар xvчиндээгүй байх магадлалтай. Учир юу гэвээс анх танилцахдаа муудалдсан эрхмүүд дахин уулзахаас зайлсхийх болов уу.
Хоёрдугаарт Ц.Анандбазарыг нэр цохин зарлаагүй байхад нийгэм даяараа түүнийг занасан, мань эр сандран мэдэгдэл хийж барьц алдсан зэргээс харвал охид хүүхнүүдийг зовоодог нь илт. Иргэн Б.Сүндэрьяа Б.Анандбазарт xvчиндүүлсэн, дарaмтлуулсан 1000 эмэгтэй бий гэсэн байна лээ.
Энэ арай хэтрүүлэгтэй тоо болов уу. Харин 1000 сэтгэгдэл ирсэн нь тодорхой ихэнх бүсгүйчүүл нууц нэрээр, найзынхаа талаар бичсэн ч гэмт хэргийн баримт болохгүй юм. Тэр сэтгэгдэл дор “Ц.Анандбазар гэрийн үйлчлэгч охиноо элэгдэж унагаад xvчиндсэн, цагдаад гомдол гаргасан ч хэрэг болоогүй”, “Ажилд орох гэж охидыг бэл,гийн үзлэгт оруулдаг, “Өргөө кино театрын охидыг албан тушаалтанд өгдөг” гэх зүйлүүд бичигдсэн ч нотлогдохгүй ээ.
Ц.Анандбазарын хувьд зүгээр суухгүй биз. Б.Сүндэрьяагийн хувьд xvчиpxийлэлтэй орчинд өссөн. Учир юу гэвээс түүний хойд эцэг Т… гэгч ээж А-г нь хардан хоёр удаа хутгалсан учраас 12 жилийн я/л авсан юм билээ. Ийм аймаар xvчирхийлэл үзсэн Б.Сүндэрьяагийн хувьд цохилтод орон эмнэлэгт хэвтсэн, сэтгэлзүйн тогтворгүй байдалд орсон байдаг.
Ц.Анандбазар xvчиндэгч, дарамтлагч, гаж донтон гэсэн хөөсрөл нотлогдохгүй, тийм олон хохирогч байхгүйг гадарлаж байгаа учраас “Xvчиндvvлсэн хvvхэн гараад ирвэл бензин дүүргэж өгье, би тийм чалхтай эр биш” хэмээн доог тохуу хийж байгаа юм.
Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон нь улс төржүүлэх боломж бололцоог АН, МАН-гүй олгосон. Ц.Анандбазарын нэр хүнд МАН-д наалдах учраас түүний талаар УИХ-ын эмэгтэй гишүүд ам нээхгүй. Б.Сүндэрьяагийн хэлээд байгаачлан МАН хамгаалаад гарахаас өөр аргагүй юм.
Ямартай ч Б.Сүндэрьяагийн мэдэгдлээс хойш “Сод Монгол групп” компаниас шатахуун авч машин тэрэг, мотороо эвдсэн нөхөд хохирлоо барагдуулсан таатай мэдээ байна лээ. Ганцхан үнэн зүйл хэлье. Шүүх цагдаа хэсэг хугацааны дараа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг гүтгэсэн тогтоогдов” гэсэн мэдээ гаргана.
Б.Сүндэрьяа залруулга гаргаад Япон ч юм уу Тайланд руу гараад явчихна. Насан туршдаа Москва явсан нандин дурсамжаа яриад амьдрах биз дээ зайлуул. Яг ийм процесс болдог учраас xvчирхийлэлд өртсөн охид хүүхнүүд “Үхээч, бузрaa, га/ж дон/тон” гэж нууц хаягаас сэтгэгдэл бичихээс хэтэрдэггүйг ойлгох хэрэгтэй.
Яг үнэндээ xvчин/гийн гэмт хэргийн нотлочих хэмжээний цагдаа болон багаж төхөөрөмж Монгол Улсад байхгүй ээ. УИХ-ын эмэгтэй гишүүд үү, ихэнх нь томцуулынхаа д/ур хүс/лийг хангагч нар шүү дээ. Тэд нараас юу ч хүлээгээд хэрэггүй. Далдуур “Юу гэж далчигнасан юм, нү/цгэн шалдан зургаа авахуулаад, цаадах нь нэг ашиглаад хаяна ш дээ” гэж муулж кайф авна.
Ц.Анандбазар хэсэг хугацааны дараа гарч ирээд “Улс төрийн аймаар шуургад арай л явчихсангүй. Би ч яахав ар гэрт л хүнд туслаа. Тойргийнхон маань санаа зовоод, надад итгэдэг л дээ” гээд ярина. Эндээс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй ээ. Зарим үйл явдлууд дэндүү ойлгомжтой, зураглал нь тодорхой байдаг нь жишээ, баримт гарсан учраас тэр..