MYOX-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монгол Улсын начин Э.Энхбатын эрх чөлөөнд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Хохирогч Э.Энхбат начин ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт унтуулгад орсон байдалтай, биеийн байдал нь хүнд байна. Багын хоёр найз юунаас болж маргав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.
15:00 цагт “Шангрилла”
Хэрэг гардаг өдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр 15 цагийн орчимд “Шангрилла” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Brussels” зоогийн газарт Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, дарга, зарим албаны хүмүүс уулзжээ. Уулзалтад Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн иргэдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн ИХТ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, аймгийн Засаг даргын зөвлөх Х.Соёомбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийн найз н.Золбоо, Монгол улсын начин Э.Энхбат нарын хүмүүс байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд “Glenmorang” нэртэй 2 шил аpxи, шар айраг yyсан байна. Уулзалтаас Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг хүргэж өгөхөөр улсын начин Э.Энхбат, аймгийн ИХТ С.Гал-Эрдэнэ нар гарчээ.
18:00 цагт “Залуу монгол” оффис
Улмаар Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нь гэртээ хүргүүлэх замдаа Олимпийн аварга Н.Түвшинбаяртай уулзахаар утсаар тохирч тэндээсээ ХУД-ийн нэгдүгээр хороонд байрлах аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн ажлын газар болох “Залуу монгол” байрны есдүгээр давхарт очжээ.
19:00 цагт Н.Түвшинбаяр “Залуу монгол” байранд иржээ
Н.Түвшинбаяр “Г” гэх эмэгтэйтэй хамт ирсэн бөгөөд Н.Түвшинбаяр, “Г” нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай орж иржээ. Д.Эрдэнэбат, С.Гал-Эрдэнэ, Н.Түвшинбаяр, “Г” нар тухайн газар нэг шил “Glenmorang” ар.хи уусан байна. Ингэх үеэр буюу 19:30 минут орчимд “Г”, улсын начин Э.Энхбат нар нь Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр, С.Гал-Эрдэнэ нарыг орхиж тухайн аpx идалт болж байсан газраас гарсан нь камерын бичлэгт үлдсэн байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нь согтуурхаж Н.Түвшинбаярт “Э.Энхбат гэдэг бацаан хэзээ ийм том болчихсон юм, дууд гэж хэлжээ”. Н.Түвшинбаяр аварга Э.Энхбат начинлуу утсаар нь залгаснаар Э.Энхбат, “Г” нар гаднаас 20 цагийн үед орж ирсэн байдаг нь мөн л камерын бичлэгт үлджээ.
20:00 цагт Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИХТ С.Гал-Эрдэнэ нар apx идалт болж байсан газраас гарчээ
Тухайн газарт Н.Түвшинбаяр, Э.Энхбат, “Г” нар үлдсэн байна. “Г” гэх эмэгтэй нь хоёр эмэгтэй найзаа дуудаж үргэлжлүүлэн байсан бөгөөд 21:00 цагийн үед 3одooн эхэлсэн байна. Тухайн үед иргэн “Г” нарын гурван эмэгтэйгээс өөр, 3одооныг салгах хүн байхгүй байсан учир ийнхүү асуудал хүндэрчээ. Энэ үеэр тухайн албан газрын ажилтнууд цагдаа дуудсан байна.
Эмнэлгийн автомашин удаж ирсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайн хэргийн газарт байсан иргэдээс ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дуудаж гэрчийн мэдүүлэг аваад эхэлжээ. 3одоон нь хардалтаас болсон байж болзошгүй гэж тухайн газарт байсан зарим хүмүүс ярьж байгаа юм.
Эх сурвалж: Zarig.mn