Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан албан тушаалаасаа мултрах болсон гэдгээ мэдэрч өөрийн талд ороогүй эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажлаас халах тушаал гаргаж байна. Тэрээр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг баяр бахдалтайгаар халсан байдаг. Мөн “Өргөө” амаржих газрын даргыг өмнөөсөө түлхсэн ч Эрүүл мэндийн сайдаас огцрох нь тодорхой болжээ.
Эрүүл мэндийн салбарт түүн шиг албан тушаалтайгаа зууралдаж, сошиал тролл багуудад мөнгө төлөн өөрийгөө өмгөөлүүлсэн. Тэр ч бүү хэл ЭМЯ-ны дэд сайд “Бүгдээр нэгэн дуугаар дэмж” хэмээн командлаж бичсэн мессеж нь ил болсон байх юм. Тэрээр эмч нараа жагсааж өөрийгөө өмөөрүүлсэн ч Засгийн газрыг унаагсан хар толбо нь Эрүүл мэндийн сайдаар үлдэх боломж олгохгүй байгаа гэнэ.
Өөрийгөө албан тушаал дээрээ үлдэх боломжгүй гэдгийг мэдэрсэн Т.Мөнхсайхан хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг (Д.Сарангэрэлийн ) ажлаас нь халжээ. Тэрээр “Намайг халагдахад баярлаад байна уу” хэмээн ажилтнууд руугаа дайрсан гэх мэдээлэл ч байгаа юм. Огцрохоосоо өмнө зарим нөхдийг халах, мөнгө төгрөгийн гүйлгээ хийж байна гэсэн Эрүүл мэндийн яамнаас тагнуулын мэдээ тасралтгүй ирж тархаж байгаа юм.