Сахил хүртээд шал дордов
Эрүүл мэндийн салбар эдгэшгүй хүнд өвчин туссан хэмээн энгийн иргэд оношилдог билээ. Учир юу гэвээс энэ салбарыг улс төр, бизнес болгосон тэрбумтан эмч нар бий. Тэдгээр тэрбумтан эмч нар нь хувийн эмнэлэгтэйгээс гадна улс төрийн харъяаллаараа эмнэлгүүдээ хэсээд явдаг. Хэсээд явдаг эмч нарын нэг бол Б.Бямбадорж юм. Эрүүл салбар гарын таван хуруунд багтахгүй нөхдийг эргүүлж тойруулж даргаар тавьдаг тогтолцоотой. Энэ тогтолцоогоо засаагүй цагт аль төрийн өнгөнд амьдраад сурчихсан төрөөс хөлжигсөд, цагаан захтнууд эргэн ирсээр байх болно.
Хувийн эмнэлэгтэй, тийм атлаа улсын эмнэлгээс үйлчлүүлэгч өвчтөн нараа “олдог, чиглүүлдэг”. Түүний тэргүүлж байсан УКНЭ-ээс алга болсон тоног төхөөрөмж хувийн эмнэлгээс нь олдож байх жишээтэй. Энэ нөхөр өдгөө НЭМГ-ын даргаар очихоор лобби хийж яваа дуулдах юм.
Эрүүл мэндийн салбарынхан энэ мэт төрөөс төрсөн тэрбумтан гэж цоллуулдаг, дахин дахин даргаар ирдэг нөхдөө хөөгөөд явуулах хэрэгтэй шүү. Коронавирсийн бужигнаан дундуур энэ салбараас хөөгдсөн нөхдүүд эргэн ирж буй мэдээлэл тасрахгүй байна.
Б.Жаргалсайхан