“Cүүлийн 15 жилийн бaйдлaaр 9,000 гаруй Монгол иргэн гадаадын 97 орны иргэнтэй гэр бүл болсон байна.
Иргэдийн 50 гаруй хувь нь Солонгос улсын иргэдтэй гэр бүл болж байна Манай улсын хувьд 2017 онд 20,616 иргэн гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн тоо юм.
Гэхдээ энд бас нэг зүйлийг хэлэхэд визний зөвшөөрөл авах зорилгоор иргэд хоорондоо гэр бүл болох тохиолдол цөөнгүй бий. Иргэний бүртгэлд ирж гэр бүлээ батлуулахдаа бид бие биенийгээ сайн мэддэг гэж хэлээд хэдэн жилийн дараа шүүх дээр очиж нэгнээ огт танихгүй гээд гэр бүлээ цуцлуулдаг.
Өнгөрсөн жил 3,900 иргэн гэр бүлээ цуцлуулсан. Үүнээс захиргааны журмаар 1,300, шүүхийн журмаар 2,600 иргэн гэр бүлээ цуцлуулжээ.
Захиргааны журмаар гэр бүлээ цуцлуулсан тоо 4 хувиар, шүүхийн журмаар гэр бүл цуцлалт 4.6 хувиар буурсан. Нийтдээ 2018 оны гэр бүл цуцлалтын тоог өмнөх жилтэй харьцуулахад 4 хувиар буурсан байгаа юм” гэсэн тайлбарыг өглөө.
Ингээд та бүхэндээ Харийн цэцэгсийг Монголдоо тарьсан эрчүүд буюу гадаад бүсгүйчүүдтэй гэрлэсэн монгол залуусын фото зургийг хүргэж байна
Нийт хосууддаа аз жаргал сайн сайхныг хүсье