Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо оффшор бүс рүү хууль бусаар гарсан 17 тэрбум ам.долларыг оруулж ирнэ. Тэр мөнгөөрөө ард иргэдийг өрнөөс чөлөөлнө гэж мэдэгдсэн. Энэ амлалт дөрвөн жилийн нүүр үзэж ард иргэдээ амлалтаа нэхсээр байгаа билээ. Ямартаа ч оффшорт бизнес хийх гэж данс нээсэн, бага зэрэг мөнгө төгрөгийн үлдэгдэлтэй бизнесменүүд дансаа хаасан, оффшор бүсээс хөрөнгөө татсан гэх мэдээлэл бий.
Хэн хэн оффшор бүст данс нээсэн, 17 тэрбум ам.доллар байгаа эсэх талаар ямар ч судалгаагүйгээр АТОЗ хөдөлгөөний үгээр жагсаж барьсан болов уу. Ямартаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч оффшор бүсээс өөрийн хүчээр оруулж ирсэн мөнгөөр иргэдэд сая төгрөг санаачилга УИХ-д өргөн барилаа. Иргэдэд сая төгрөг тараах хэмжээний хууль бус Монгол руу орж ирсэн үү. Ихэнх оффшорчид дансаа хаасан гэх мэдээлэл бий.
17 тэрбум ам.доллар биш юм гэхэд долоон тэрбум ам.доллар оруулаад ирсэн бол Монгол Улс Ковид 19-ийг ажралгүй давна. Х.Баттулгын санаачилгаар хэдэн оффшорчин хэдийг оруулж ирэв гэдэг нь сонирхолтой санагдчихлаа. Ард иргэдийн өр тараах хэмжээний, сая төгрөг бэлэглэх чадалтай оффшороос хөрөнгө мөнгө цуглуулж чадсан уу гэдэг нь сонин. Анх зарласан 17 тэрбумынхаа тавин хувийг оруулж ирсэн гэх мэдээлэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн ч иргэд итгэхгүй байна. Хамгийн гайхалтай нь Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүд оффшорт бүст данстай нь илэрч гадны хэвлэлийн бай болоод байгаа билээ.