12 сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр орой олжээ. Тодруулбал талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас гаднаа ил харагдах шархгүй, осгосон байдалтай олсон байна.
Жүжигчин Д өөрийнх нь машинд нас барсан хүний цогцос байна хэмээн цагдаагийн байгууллагад өөрөө анхлан дуудлага өгсөн бөгөөд аккумлятор нь суусан тул машиныхаа хаалгыг түгжиж чадалгүй байрныхаа гадаа онгорхой орхисон байсан гэсэн мэдүүлэг өгчээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн III хэлтэс шалгаж буй ажээ.
С.Сарнай