Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1,006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулан хөнгөн явцтай, эмнэлзүйн шинж тэмдэггүй иргэдийг энэ сарын 15-аас эхлэн Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн долоо хоног эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ачааллыг бууруулжээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод 57 тохиолдол бүртгэгдсэнээс 55 нь Баянзүрх эмнэлэгт, бусад 1 тохиолдол нь Сэлэнгэ аймгаас 1 тохиолдол нь Цэргийн төв эмнэлгээс илэрчээ.