-Тарган тавтай юу гэдэг чинь айдастай хүний асуулт байхгүй юу. Монголчууд асар их аймхай, айдастай ард түмэн учраас шашинтай холбогддог. Хэдий чинээ айдастай байна төдий чинээ бурхантай байдаг.
-150 дээд сургуулийн дипломыг мөнгөө төлөөд авдаг шиг худлаа боловсрол яваад байгаа юм. Түүнтэй адил Энэтхэгийн Бурханы шашин хүртэл өнгөц яваад байна. Буддизм, Хиндизм хоёроо ч ялгахаа байсан. Тэр Майдар гэх мэт босоо бурхад чинь Хиндизм байхгүй юу.
-Буддизам эрэгтэй тайван, эpoтик ч биш тарган цатгалан, хэвтсэн бурхан шүү дээ.
-Их дээд сургууль ярихаас өмнө 400 Христийн сүм хийдүүдэд жинхэнэ мухар сүсэг үйлдвэрлэж байхад боловсрол, шинжлэх ухаан яриад яах юм. Үүнийг оюун санааны гүн хямрал юм.
-1940 оноос хойш дэлхийн утга, зохиол, шашины номлолуудыг орчуулах гэж оролдохдоо буруу зөрүү алдаа их гаргасан. Түүнийг нь хэлэх хүн байхгүй учраас дур зоргоороо явсан байдаг юм.
-Монголын бүх залуучууд гадагшаа явахыг мөрөөддөг. Тэгээд АНУ-д очоод гэрийн үйлчлэгч, асрагч болдог. Энэ боолын систем.
-Виз нь гараагүй, боловсролгүй, ажилгүй хий хийрхсэн нөхдүүд гудамжаар дүүрэн байна. Виз гарвал Монголд хүн үлдэхгүй. Малчид ч гэсэн хүүхдээ дагаад гадагшаа гарна.
-Улаанбаатар бол асар том вокзал, дамжин өнгөрөх цэг юм. Виз өгдөг Солонгос, АНУ руу явчихдаг. -Монгол төргүй, улс төрийн намтай л орон. Мал дагавал ам тосдоно гэдэг нам дагавал ам тосдоно гэдэг болно.
-Оросууд ирээд л түүхээ бич л гэж хэлсэн. Хөрш орнуудаа л түших хэрэгтэй. Оросууд цахилгаан станц барихаас АНУ-ууд хийж өгөхгүй.
-Милтон Фридман бол гэмт хэрэгтэн. Ардчилал гэдэг грек онол гэдэг зүйлийг АНУ-чууд бараа таваар шиг зарлаа шүү дээ. Хэт их замбаараагүйтэл үүсгээд улс орныг цөлөмлөө.
-Өртэй хүмүүс ирээдүй цаг дээр амьдардаг. Байрны лизингээ төлнө гэдэг. Улс орны орон сууцыг өмчилдөг гадны улс орнууд байдаг. Түрээслээд байж байдаг. Одоо цагт амьдрах хэрэгтэй. Түүхийг үзээд л тавих ёстой. Түүх ард хоцорсон.
-Юу хийж чадахгүй байгаагаа ламаас очоод асуучихдаг.
-Улаанбаатарт биеийн тамирын заал, номын сан хэрэгтэй байхгүй юу. Юун Чингисийн музей, хөшөө вэ. Зохиомол музей, түүх бүтээх гээд байгаа байхгүй юу.
-УИХ-ын гишүүн болохоосоо өмнg зөв намтартай байх ёстой. Гудамжны нөхдүүд улс төрчид орж ирээд улс орныг баллаж байна шүү дээ.
-Зээл бол тэнэг асуудал, ойлголт. Колоничлох бодлого юм.
-Эх оронч гэсэн ойлголт байхгүй. Тийм хүн төрөх боломжгүй. Грек, Ромчууд гэхэд бүтээсэн зүйлээ хамгаалж байлдсан улсыг Эх оронч гэдэг байхгүй юу.
-Дэлхийн бүх сонгодог уран бүтээлүүд, шинжлэх ухааны нээлтүүд гарч ирсэн үед Монгол Улс гарч ирсэн. Солонгосын хаан гэхэд ордонтой, бичиг соёлтой, уламжлалт түүхтэй гэдгээрээ биднээс давуу байгаа юм. Бид сүүлд учраа олсон хоцрогдсон улс.
-Гаднаас юм сурахгүй бол амьтанлаг байдлаасаа хэрэгцээнээсээ гарахгүй байсаар дуусна. Иргэн гэдэг бүр дээд түвшний ойлголт.
-Насан туршын багш хүний хувьд хэлэхэд нөхцөл байдал уур хүрмээр ч байгаа мэт боловч ардчилал, социалист нийгмийн сайн зүйлийг аваад явах хэрэгтэй. Социалист нийгэмд хүн магтаад байвал асар их зүйлийг бүтээнэ. Ардчилалд хүн муулаад байвал асар муу бүтээдэг гэдгийг харуулсан. Аль алинаас нь аваад явах хэрэгтэй.
-Монголчуудад үзэл санаа, шунал, эдийн засгийн дайн хийж байсан. Дэлхий ч адилхан. Түүнээс биш цусны дайн гэж хүн төрөлхтөн солиороогүй. Тодко Самсонтой хийсэн ярилцлагаас ишлэв…