Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зураг худалдан авч өмч хөрөнгөө нуусан хэмээн буруутгал байдаг. Түүнтэй адил Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сая ам.долларын үнэтэй араб адуугаа нуудаг байх юм. Хэмжээ хязгааргүй баяжсан түүний хүүхдийн төлбөрийг жил бүр Эрдэнэт үйлдвэр төлж байгаа нь яалтай билээ. Түүнтэй хариуцлага тооцохгүй байгаа нь намын санхүүжүүлэгч, дэмжигч гэдгийг илтгэдэг.
Нэгэн цаг дор “Гаалийн” хэмээх Х.Баатар ийм хамгаалалт дор ил далд илэрхий авлига авч олон түмнийг бухимдуулж байсан билээ. Яг тийм хувилбар Х.Бадамсүрэн болчихсон юм болов уу даа.
Эдгээр нөхдөөс гадна Х.Бадамсүрэнгийн хүүхдүүдийн тансаглал, мөрийтэй тоглоом, xap тамxины хэрэглээ олон нийтийг багагүй бухимдуулдаг билээ. Олон нийтийн зүгээс “Ард түмний өмчөөр эцэг нь хулгай хийж, хүүхэд нь тоглоод” гэсэн буруутгал явдаг юм.
Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нэлээд хэдэн жилийн өмнө “Зандан тайлах үдэшлэг” зохион байгуулж мөнгөө үрж ядаж байлаа. 200 мянган ам.долларын үнэтэй тус үдэшлэгт баячуулын гэх тодотголтой залуус очиж xap тамxи татацгаан зугаа цэнгэлээр жаргасан гэдэг. Б.Бадрахжаргал гэдэг эцгийн хөрөнгөд галзуурсан залуу С.Баяртай холбогдож явсан бүсгүйтэй гэрлээд дэлхийгээр тэнэх, зугаалахаар гарсан байдаг.