Ламжавын Гүндалай аpxи, нvцгэн хvvхэн, газрын наймаагаар хөлжиж улс төрд орж ирсэн нэгэн билээ. Түүнийг “Лаки” төвдөө орос хvvxэн нvцгэлvvлж “Атилла” гэдэг apxи зарж Богд ууланд олон га газар авсан нэгэн. Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, суурин MRI аппарат, зөөврийн эхо аппарат 250 ширхэгийг авахаар зарласан тендерийн явцад албан тушаалаа урвуулан ашигласан.
Автомашинуудаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр тус тус худалдаж мөнгийг нь ашигласан. ЭМЯ-наас ХӨСҮТ-ын засварын ажилд зориулан шилжүүлсэн 99.1 сая төгрөгөөс 45 сая төгрөгийг “Монголын хүний хөгжлийн сан” ТББ-аас тус эмнэлэгт бөөрний аппарат нийлүүлсний төлбөрт авсан мэтээр хуурамч гэрээ байгуулах замаар авч ашигласан нь нотлогдсон байдаг.
ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү Л.Гүндалайн эсрэг мэдүүлэг өгч бараг шоронд явуулах дөхсөн юм билээ. Өөрийн нь удирдлага дор ажиллаж байсан Д.Нямхүүгийн мэдүүлэгт Л.Гүндалай өнөө хүртэл хорсож “Поорчиг” хэмээн гоочилж суудаг. Л.Гүндалай Зайсанд маш олон газар зарсан, луйварсан.
Яг л Америк кино дээр гардаг шиг хоосон зай харагдвал хашаалж аваад хэрэлдчихдэг, зодолдчихдог учраас түүнтэй газар булаалдах зоригтон үгүй болжээ. Тэгээд тэр газар дээрээ барилга бариулж тодорхой хэмжээний орон сууц авах компаниудтай гэрээ хийдэг.
“Peace Villagе” хотхон дээр л гэхэд 16,9 тэрбум төгрөгийн орон сууц, талбай авсан ч Л.Гүндалайн сэтгэл ханалгүй дахиад нэхсэн байдаг. Энэ нөхөр Зайсан хавиар газар аваад л үнэтэй зараад суудаг, яаж баяжсанаа тайлбарлаж чадахаа болсон нөхөр юм.
Аж ахуй, иргэдтэй хийсэн маргаанаа маш муухай аргаар хийдэг. Цагдаа, шүүхэд өгөхөөс гадна, усыг нь хаана, замыг нь бооно. Бүр лифт цахилгаан зэргийг нь унтраахаас хэл ам, элдэв этгээдээр дарамтлуулаад гаршчихсан байх юм.
Хундага тулгаад уйлаад суудаг мэт санадаг иргэдэд хэлэхэд цаана хулгай дээрэм хийж олон хүнийг зовоож байгаа тухай иргэн Б.Зоригоо ярьж байна лээ. Амьдаараа шуналын тулам болчихсон Л.Гүндалай зогсоох хууль хүчний байгууллагууд байхгүй учраас түүний дураараа авиралт хэрээс хэтэрч ард түмэн хайрлагдах биш зовж байгаа тухай ярьсан юм. Хамгийн аймшигтай “Peace Villagе”, Женерал таун, Астра вилла хотхоны цэвэр усанд нянгийн бохирдол стандартад заасан хэмжээнээс их, болзолт эмгэгтөрөгч нян Протейз илэрчээ. Гол буруутнаар Л.Гүндалайг нэрлэж байгаа бөгөөд тэрээр зунжин бохирын шугам гэмтээн халиулсан гэх мэдээллийг иргэд өгч байна. Зайсан хавийн уснаас өмхий үнэртдэг болсон нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх мэдээллийг иргэд ярилаа.