Коронавирус буюу цар тахлын халдварын улмаас нийслэл хотод тогтоосон хөл хорионы дэглэм үргэлжилж байна. Өнөөдрөөс зарим банкны салбарууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд автобусууд нэр бүхий 13 байгууллагын ажилтан, албан хаагчдад өглөөний 06.00-22.00 цаг хүртэл ажиллах үйлчилж байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос иргэдэд автобус болон банкаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан олуулаа нэг дор бөөгнөрөхгүй байх, хоорондоо 1.5-2 метрийн зай барих болон амны хаалтыг тогтмол зөв хэрэглэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Мөн автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээж буй иргэдэд ч гэсэн зай барих дэглэмийг мөрдүүлж эхлүүлээд байна. Иргэдийг гараа тогтмол угааж, ариутгахыг уриалжээ.