“Энх саран” сувилал хэнийх вэ гэсэн оньсого таалгадаг болоод удаж байна. Уг асуултад сэтгүүлч бүр өөр өөрийн өнцөг таамгаа дэвшүүлж байгаа бололтой. Энэ удаа TV-9 телевизийн сэтгүүлч асан Б.Отгон Хуульзүйн сайд Х.Нямбаатартай холбоотой хэмээн мэдэгдлээ. Уг сувилалын эзэн Х.Нямбаатарыг таньдаг байх нь хууль зөрчсөн зүйл биш бөгөөд ямар нэг бизнесийн хамтарч, арыг нь даадаг болоод л бичсэн байж таарна.
Уг схем уншихад төвөгтэй ч гол сэжим нь “Энхсаран” сувилал Х.Нямбаатарыг ивээн тэтгэгч гэж ойлгов. Үүгээр ч зогсохгүй улс төрийн хамгаалалт дор вирус тараасан, хариуцлага тооцохгүй байгаа нь Х.Нямбаатартай холбоотой гэх хардлага төрүүлхүйц прогнозыг эрхэм сэтгүүлч дэвшүүлжээ. Тэгэхээр ийм муу сувилал Х.Нямбаатарыг хамгаалдаг, өөгшүүлдэг, ивээн тэтгүүлдэг учраас монголчуудад вирус тараасан гэх ойлголтыг уг нийтлэл, прогноз өгөв. Ямартаа ч олон иргэдэд хохирол учруулсан, гай гамшиг дагуулсан сувилалын эзэд тодорчээ.
“Өглөө” кино дээр “Бишээ жинхэнэ эзэн нь” гэдэг шиг Х.Нямбаатар болж таарлаа шүү. Нэг ноцтой өгүүлбэр байгааг анзаарах хэрэгтэй. Сэтгүүлч бичихдээ “Тус сувиллын газарт байршсан хятад иргэдийн хамгаалалтыг Монголын Дотоодын цэргийн ажилтнууд гүйцэтгэсэн гэдэг. Харин Хятад иргэдийн дараа Монгол иргэдээ авч байршуулж эхэлсэнээр тун удалгүй корона вирусын халдвар манай улсад алдагдсан нь яагаад ч нууж чадахгүй үнэн болсон билээ” гэжээ. Эндээс тэр сувилалд хятадууд Коронавирус үлдээжээ гэж ойлгож болно. Бүр ноцтойгоор авч үзвэл Дотоодын цэргийн хамгаалалт дор коронавирус тараасан гэдгийг тов тодорхой бичсэн байна.
Тэр сувилалд хятад иргэд коронавирус үлдээгээд явсан болж таарлаа шүү. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлээс… “Энхсаран” сувиллын захирал нь н.Ганчимэг гэдэг эмч байдаг. Нөхөр нь Очирпүрэв.Тэд О.Түмэндэмбэрэл,О.Түмэнбаяр, О.Түмэн-Өлзий гэсэн гурван хүүхэдтэй. Очирпүрэвийн Түмэнбаяр нь “Энхсаран” ХХК-ийн захирал. Охин О.Түмэндэмбэрэл нь сайд Х.Нямбаатарын ойрын найз, улс төрийн хамтрагч,СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Мангалжавын Жаргалсайханы эхнэр. Тэд гэр бүлээрээ Сайд Х.Нямбаатартай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа .
О.Түмэндэмбэрэл 2011.11.08-нд “Аздентал” ХХК-ыг байгуулсан. Харин 2017.09.19-өөс Х.Нямбаатар гишүүний үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангаас зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз” шүдний эмнэлгээрээ дамжуулан түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 65,9 дүгээр сургууль болон 80,84,91, 226 дугаар цэцэрлэгт 2020 оныг хүртэл хэрэгжүүлсэн. Энэ нь тэднийг Х.Нямбаатартай хэр ойрхон найзууд гэдгийг нь батална. М.Жаргалсайханы хувьд 2016-2020 онд МАН-аас СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2016.01.21-нд автомашины худалдаа, засвар үйлчилгээ, гадаад худалдаа, ломбард бүхий “Мянган машин” ХХК-ийг үүсгэн байгуулсан,“Би форвард” компанийн эзэн, бийлэгжүү нэгэн. “Энхсаран” сувилал нь 2018 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зарласан Ахмад настаны амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага тендерт шалгарч,30 сая төгрөг, 2020 оны гадаадааас Монголд ирсэн иргэдийн тусгаарлалтын үйлчилгээнд хятад иргэдийг байршуулан тусгаарлах эрхийг авч ажилласан байдаг.
Тус сувиллын газарт байршсан хятад иргэдийн хамгаалалтыг Монголын Дотоодын цэргийн ажилтнууд гүйцэтгэсэн гэдэг. Харин Хятад иргэдийн дараа Монгол иргэдээ авч байршуулж эхэлсэнээр тун удалгүй корона вирусын халдвар манай улсад алдагдсан нь яагаад ч нууж чадахгүй үнэн болсон билээ. Хариуцлагатай ажлыг хариуцлагагүй хийж, хамаг л хүмүүсийг айдаст автуулсан корона вирусын эхний халдвар энэ сувилалд тусгаарлагдсан хүмүүсээс анх голомтлон тархсан.
Дэлхий нийтийг түгшээж байгаа энэ хүнд үед харийн улсаас эх орондоо эрүүл саруул ирээд энэ сувилалд тусгаарлагдан өвчилсөн монголчууд гомдолтой байгаа хэдий ч “Энхсаран” гэх сайхан нэртэй тааруухан сувилалд өнөө хэр ямар ч хариуцлага хаанаас ч тооцоогүй нь ийм учиртай байсан гэж үү?
Сэтгүүлч Б.Отгон 2020.11.21