“Олны яриа ортой” гэсэн хуучин цагийн хэлц үг цуурхлыг үнэн болгодог, эрчийг нь нэмдэг сул талтай. Түүнтэй адилхан Коронавирус алдсан гээд байгаа “Энхсаран” сувилал хэнийх вэ гэсэн асуулт олны дунд тавигдаж дур дураараа “мэргэлж” байх шив дээ.
Тус сувилалыг шагнахгүйгээс хойш ард нь байгаа хэн нэгэн том “бодон”-г олоод буудах сонирхол иргэдэд байна. Мөн үүгээр далимдуулан хэн нэгний нэр хүндийг унагах сонирхол улс төр, хөдөлгөөний нөхөд ч бий. Хэсэг бүлэг этгээд “Энхсаран” сувилал Д.Сарангэрэлийнх хэмээн цуурсан.
Түүнийг нь учир мэдэхгүй ч юм уу ойлгохыг хүсдэггүй нөхдүүд аваад сэвж гарсан. ЭМЯ-ны сайд асан Д.Сарангэрэл гарч ирээд “Минийх биш” гэнгүүт цуурхал намжсан хэдий ч “Хүчит шонхор” захын эзэн Т.Мөнхсайханых гэх мэтээр бичсээр. Яагаад ингэж цуурхал яваад байна гэхээр албаны мэдээ байхгүй болохоор шүү дээ.
Бүр сүүлдээ хужаагийнх гэсэн мэдээлэл тараах гэж үзэв. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйн шинж учраас зарим нэг иргэд огт автсангүй ээ. Бас муу нэртэйгээр нь Ц.Элбэгдоржийн сувилал гэж бичиж байгаа харагдав. Шал худлаа гэдгийг гадарлах ч улс төрийн ашиг хонжоо, улс төрийн тогтворгүй байдал хүсэгчид “Хятадаар айлгах” троллууд гарчиг дээр тоглолт хийнэ.
Харж байгаарай. Цуурхал, хийрхэл, солиотнуудыг албаны үнэн бодит мэдээлэл нам зогсоодог гэдгийг ойлгох цаг болсон. “Энхсаран” сувилал том ар талтай биш. Арчаа муутай, өөд татах хөрөнгө чинээгүй нөхрийн сувилал юм билээ. Тэгээд ч та нар Х.Баттулга Баянгол зочид буудалдаа хүн хүлээж авахгүй байгаа биз дээ. Нэг өрөө нь 100 мянгаас буухгүй юм чинь тэр 50 мянгаар яах вэ дээ. Яг үнэндээ зочид буудлуудад дотроо нойлгүй нэг өрөө л цагийн 50 мянга байгаа шүү. Яахав дээ хөл хорионы үед огт хоосон байхаас гээд оруулсан болов уу. Түүнээс биш алдагдалтайгаас гадна хэл амтай ажил.