Хүйтэн сэрүүний улирал эхлэнгүүт суурин амьдралтай иргэдийн хувьд түлээ, түлш гэдэг том асуудал босч ирдэг. Жил бүр түлээ нүүрсний үнэ ханш нэмэгддэг зовлон байсан болов уу. Хөдөө орон нутаг 25 кг шуудай нүүрс 6000 төгрөг хүрч иргэдийг бухимдуулж байна.
Харин Улаанбаатар хотод сайжруулсан түлшний үнэ тогтвортой байгаа хэдий ч өдөр өдөртөө амьжиргаагаа залгуулдаг олон иргэд бий. Тэдгээр иргэд хөл хорио тогтоосонтой холбогдуулан орлогогүй болж сайжруулсан шахмал түлшээ авч чадахгүйд хүрчээ.
Энэ байдлыг анзаарсан Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гарган 10,000 өрх айлд нэг тонн шахмал түлш тараахаар болсон байна. Иргэдийн ярьж байгаагаа “Нэг тонн шахмал түлшийг гамтай хэрэглэхэд хоёр сарыг давчихна. Их илч сайтай шүү дээ. Өвлийн улиралд хоол унднаас илүү түлээ түлш л хэцүү бэрхшээл” гэсэн байна.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэмээгээр тусла” гэдэг шиг хотын дарга Д.Сумъяабазарыг цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргалаа гэж иргэд ярьж байна. Хотын даргын гаргасан шийдвэрт иргэд талархалтай байгаа бөгөөд арын хаалгагүй, нам эвсэл гэлтгүй тараахыг цахим шуудангаар илгээж байгаа аж. Нодлин өдийд бүтээгдэхүүн нь хүрэлцэхгүй шүүмжлүүлж байсан “Таван толгой түлш” компанийн ажил чамбайрч хоёрдох том үйлдвэрээ нээн олон улсад гаргах ирээдүйн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.