Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 боллоо. Үүнээс 335 нь эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 213 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1 хүний биеийн байдал хүнд, 32 хүн хүндэвтэр, 120 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж.