УOK өнөө орой /11.12/ хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна. Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ.
Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо 5 болоод байгаа юм. Тэгвэл тодорхой зорилгогүй явган болон автомашины хөдөлгөөнийг 23 цагаас хорихоор болжээ