Сүүлийн жилүүдэд Монгол Улсын анагаах ухааны салбарт үзэгдээгүй, оношлогдоогүй вирус илрэх болсон. Эдгээр вирус голдуу “импортоор”орж ирэн эдийн засагт томоохон хохирол учруулж байгаа билээ. Нөгөөтэйгүүр зарим нэг пүүс компанийг хагартал баяжуулж байгаа юм.
Энэ удаа академич, доктор, профессор П.Нямдаваатай зөвхөн вирусийн талаар цөөн хором ярилцлаа.
-Хэд хоногийн өмнө таныг сураглахад гадаадад ажлаар яваа гэсэн. Ямар ажлаар яваад ирэв?
– Герман улсын урилгаар томуу өвчний талаар олон улсын бага хуралд оролцоод ирлээ. Томуу гэдэг чинь улирлын өвчин учраас аравдугаар сараас л эхэлнэ.
-Сүүлийн үед манай улсад янз бүрийн вирус илэрдэг боллоо. Вирус судлаачийн хувьд юу хэлэх вэ?
– Вирус гэдэг бол хамгийн жижиг нян. Микросопоорч харах боломжгүй. Монгол хэлээр заримхүн вирусийг хоруу гэж орчуулдаг юм билээ. Гэхдээ вирус гэж бичих нь зөв. Шувууны, гахайн ханиадын тухайд гэвэл хүний вирус амьтны вирустэй эрлийз болоод байна гэхэд болно. Одоохондоо манай улсад шувууны томуу хүний өвчлөл үүсгээгүй байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын эхнээс томуугийн цар тахал гарч энэ оны нэгдүгээр сар хүртэл гараад дарагдсан. Дэлхий өөрөө глобальчлагдаж байгаа учраас вирус тээгээд ирж байгаа хүнийг хил, гааль дээр бариад авах боломжгүй тиймээс урьд өмнө гарч байгаагүй, оношлогдоогүй янз бүрийн вирус орж ирэх болсон. Эдгээр вирусийг манай судалдаг илрүүлдэгбагаж техник сайжирсанучраас тэр дор нь илрүүлж байгаа хэрэг.
-Барууны голдуу зөгнөлт кино дээр вирус зохиож байгаа тухай гарах юм. Ийм хорлон сүйтгэх ажиллагаа байж болох уу?
– Онолын хувьд бол байж болох боломжтой. Жишээлбэл дэлхийн нэгдүгээр дайны үе 1918 онд Испанид томуугийн цар тахал бүртгэгдсэн байдаг юм. Цар тахлын вирусийг АНУ-ын Аляск мужийн мөнх цэвдэгт нас бараад зуун жил болсон хүний шарилыг ухаж авчраад гаргасан гэдэг.
Байж болох л хувилбар. ДОХ-ын, томуугийн вирусийг ашиг хонжоо хайсан этгээдүүд лобарторидхийгээд тараачихсан юм шиг ярьдаг. Томуугийн цар тахал л гэхэднайман сегмент генээс бүрдэнэ. Дөрөв нь гахайны,нэг нь хүний, бас нэг нь шувууны, үлдсэн хоёр вирус нь сармагчны дархлал сөргүүлдэг вирусээр дамжин орсон нь тогтоогдсон. Тэгэхээр хүнтомуугийн цар тахлыгзохиосон гэдэг нь ямар чүндэсгүй болж байгаа хэрэгл дээ. Бас өвчин эмгэг гараасай мөнгө хийх юмсан гэх компани байхгүй биз.
-Нянгаас нефть гаргаж авах боломжтой гэсэн мэдээлэл байсан. Ийм байж болох уу?
– Био технологи гэдэг чинь биологийн гаралтай бүтээгдэхүүнийг нян ашиглаж үйлдвэрлэхийг хэлээд байгаа хэрэг. Хүн хэрэгтэй зүйлээ нян ашиглан гаргах аргыг сүүлийн 30 жил хэрэглэж байгаа юм. Гэдэсний савханцар гэдэг нян л гэхэд нэг хоногийн дотор 60 үе үржинэ.
-Зүүн аймгуудад малын шүлхий өвчин гарч дэлхийн эрүүлмэндийн байгууллагад“Монгол”гэсэн нэрээр бүртгэгдлээ гэж дуулдсан.Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл бэ?
– Хос туурайт амьтан болох үхэр, гахайд голдуу тусдаг шүлхий өвчиндээр үеэс л байсан. Цаг агаарын байдалд тэсвэртэй, амьдрах чадвар өндөртэй учраас шинэхувилбарт шилжээд гараадирэх боломжтой.Вирус чинь удамшлын материалын өгөгд өл дээр хувиран гараадирдэг талтай. Дээр үеэсл байж байсан малын гаралтай өвчин. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн талаар дуулаагүй.