Баянгол дүүргийн иргэд АН, МАН-аараа хуваагдан хоёр талцан зодолдож байна. Энэ иргэд сайн дураараа, өөрийн итгэл үнэмшлээрээ биш дарга нарын явуулга, тухиралт, санхүүжилтээр жагсаж байгаа нь тодорхой юм. Тэдний ард талд Ж.Ганбаатар, С.Эрдэнэ гэсэн улс төрчид байгаа нь тодорхой.
Хоёулаа эрх мэдэл, хөрөнгө чинээний төлөө тэмцэж иргэдийг гар хөл болгож байгаа нь үнэн юм. АН-ынхан МАХН-аас квот орж ирсэн Э.Магнайбаярыг МАН-д элсч Засаглах боломж олгосон гэдэгт бухимдаж байгаа юм. АН-ын гишүүн Ж.Гадинжид “Оргил”-ын Ганбаатар таван өрөө байраар Э.Магнайбаярыг худалдан авлаа.
Тэр луйварчинг зайлуул, тэгээд АН, МАН тэнцүү суудалтай болоод эрх мэдлээ хувааж ав” хэмээн орилж байна. Э.Магнайбаяр “Надад “Оргил”-ын Ганбаатараас таван өрөө байр авсан зүйл байхгүй. Тэр гудамжинд орилоод байгаа Ж.Гадинжид шүүх дээр дээр нотлоорой.
Миний хувьд МАН-ын гишүүн байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн нар шиг намын гишүүнээ сэргээсэн төдий юм. Үүнд ямар ч урвалт байхгүй, наймаа хийгээгүй. Хууль зөрчөөгүй намайг яаж чадах юм бэ С.Эрдэнийн гар хөлүүд” гэсэн юм.
АН-ын гишүүд Э.Магнайбаярыг судлан үзэхэд Н.Энхбаярын маш ойрын, итгэлт хүн юм байна. Түүний үгнээс огт гардаггүй. Уг нь Н.Энхбаяр үзэл бодлоосоо урвасан Э.Магнайбаярыг бидний адил татуулахаар тэмцэж байх учиртай. Гэтэл МАХН-ын зүгээс тодорхой нэг алхам хийхгүй байгаа нь “Оргил”-ын Ж.Ганбаатартай Н.Энхбаяр наймаа хийсэн байх хардлага үүсгэж байна. Ийм хэмжээний урвалт, наймааг Н.Энхбаяр л хийж чадна хэмээн ярьж байлаа.