УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гадаадад улсын мөнгөөр сурсан. Одоо хүртэл төлөөгүй гүрийж яваа нэгэн. Уг нь бол УИХ-ын сонгуульд өртэй, зээлтэй нөхдийг дэвшүүлэхгүй гэсэн заалт байдаг ч Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг дахин дахин дэвших юм.
Тэдэнд хууль үйлчилдэггүйн тод жишээ юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо зардлыг өөрөө төлөх ёстой. Ёсзүйгүй үйлдэл гаргалаа” хэмээн попорч байна.
Түүнийг Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа гэдэг худал хэлэхээргүй эмэгтэй “Pиo Tинтo компани Монгол улсын төрд өөрийн бэлтгэсэн хүмүүсээ шургуулж байна. Х.Булгантуяа гэдэг эмэгтэй Pиo Tинтo компанийн зардлаар гадаадад (Австралид) сургуульд сурсан юм билээ. Түүнийг Сангийн яамны дэд сайд болоход тэрбум төгрөг хандивласан” гэж мэдэгдэх болсон.
Энэ талаар Х.Булгантуяа ярихаас эрс татгалзах хэрнээ бусдыг шүүмжилсээр байгаа нь гайхал төрүүлнэ. Монголын ард түмний баялгийг цөлмөгч Pиo Tинтo компаниас тэтгэлгээр сурсан, дэмжлэгтэйгээр дэд сайд болдог хүнийг үйлдэл Х.Бадамсүрэн хоёр нэг их ялгаагүй дээ. Гэтэл улсын мөнгөөр сургуульд сурсан Б.Саранчимэг шударга ёс, зээл төлөлт яриад Х.Булгантуяа Х.Бадамсүрэнг муулаад зогсч байгааг хараад “Хар хэрээнүүд” гэхээс яалтай билээ.