АН-ын хувьд одоо л сөрөг хүчний ажилдаа орж байгаа бололтой. Хий дэмий хэрэлдэж байхаас залхсан гишүүд, дэмжигчид нь “Шилэн нийгэм” хэмээх клуб байгуулсан байна. Уг клуб нь Монгол Улсын Засгийн газрын “Шилэн данс”-ны мэдээлэл дээр ажиллах, тэвчиж болох зардлуудын талаар олон нийтэд мэдээлэх аж.
Тус клубыг С.Эрдэнэболд тэргүүтэй залуус удирдан явуулах бөгөөд зөвлөхөөр нь “Шилэн данс”-ны хуулийг санаачлагч Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэгч Б.Цогтгэрэл ажиллах юм байна. Нийгэмд хэрэгтэй байгаа шударга ёс, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хэмнэлтийн горимд шилжихэд энэхүү клуб түлхэц болно гэж үзжээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үзэл санааг дэмждэг, өндөр боловсролтой залуус нэгдэн нягтарч нийгэмд дуу хоолойгоо хүргэхээр болжээ. Уг клубт АН-ын гишүүд хүртэл нэгдэж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тэвчиж болох зардлын судалгааг гаргахаар болжээ.