Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ц.Элбэгдорж ил тодын “Шилэн данс”-ны хууль гэдгийг санаачилсан нь “нүдээ олсон” ажил байлаа. Энэхүү ил тодын хуулийг хамгийн их ашиглан, оноо цуглуулсан газар нь МАН байлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрыг хамгийн ихээр балбасан зүйл бол “Шилэн данс” юм.
Тендергүйгээр бараа материал авсан яам, төрийн өмчит компаниудыг илчилдэг байлаа. Энэхүү ажлыг МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл удирдан ихэд амжилт олсон. Өөрөөр хэлбэл АН-ын дарга нарыг идэж уусан гэдгийг илчилж амжилт олсон байдаг. Энэхүү хичээл зүтгэл нэлээдгүй нөлөө үзүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонхи болсон.
Галын шугам дээр тулалдсан, Шилэн данс гэгчийг хөтлөсөн Б.Цогтгэрэл гавъяа шагналаа үнэлүүлж Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайдаар томилогдон 1000 вагон оруулж ирсэн хэл аманд орсон. Тэрээр УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт өрсөлдөх сонирхолтой байсан ч хоёр шулам шиг хүүхэнд мөргүүлсэн түүхтэй. Одоо мань эр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тойрогт үзчих санаатай гүйж яваа юм. Харамсалтай нь түүний нэр хүнд базаахгүй учир “Шилэн” Цогоо “Шилэн данс”-аа хөтлөхөөр зориг шулуудав.
Түүний чадах ажилд МАН-ын гишүүд саад учруулах шинжтэйгээр “Албан тушаалгүй болохоороо Ардын нам руугаа дайрав, дэд сайд байхдаа “Шилэн” дансаа хөтлөдөггүй байсан” гэхмэтчилэн муулж байгаа юм. Дэд сайд Б.Цогтгэрэл Ц.Элбэгдоржид илэрхий талархаж буйгаа илэрхийлэн өөрийнх нь санаачилсан хуулийн хэрэгжилтэнд анхаарал тавьдаг түүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. “Шилэн” Цогоо анхны цохилтоо УИХ-ын гишүүдийн туслах нар руу илгээж АН-аас талархал хүлээгээд байна. Шилэн Цогоо сайн ажиллаж гэмээнэ АН ялах магадлал өндөрсөх учир талархангуйгээр дэмжиж сошиалд түүнийг ихэд сэвж байна.