М.Чингисхаан “Өмнө нь 18, 20-той учраа мэдэхгүй. Цэрэг, төр гэдэг зүйлээ ойлгохгүй явж байсан. Одоо 31 настай нас хэтэрчихсэн ч сайн дураараа цэрэгт явмаар байна. Гуйгаад үзье” хэмээн яриа өгсөн юм. Түүний хувьд цэрэгт татагдсан болов уу гэдэг олны хүлээлт байсан бөгөөд өөрийн нүүр номондоо цэрэгт татагдлаа хэмээн доорх зургийг хийжээ.
М.Чингисхаан цэрэгт татагдсан эсэхийг БЗД-ийн 27 дугаар хорооны Засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад “Өчигдөр орой над руу утастаад дүү нь Хилийн цэрэгт алба хаахаар боллоо гэхээр нь баяр хүргэсэн. Гэтэл аан худлаа, худлаа цэргийн албанд тэнцсэнгүй гэсэн. Учир нь цэргийн албанд 26 нас хүртэлх залуусыг татдаг. М.Чингисхааны хувьд 31 настай тул цэргийн алба хаах нас нь өнгөрсөн гэсэн үг. Цэргийн зарлан 18-26 нас хүртэл найман удаа очдог” гэсэн юм.