Одоогийн охид бүсгүйчүүд жаахан үрчлээ нүүрэнд нь суунгуут “Боттокс” шахуулна гэж гүйцгээх. Тэд нарыг дуучин Т.Ариунаа, Ану гэх мэтийн нөхдүүд сумлаад рекламдаад байх жишээтэй. “Боттокс” хэмээн шингэн тарианд асар хүчтэй хорууд бий.
Тэгээд эмэгтэйчүүд та бүхнийг улам хурдан хөгширүүлнэ гэдгийг санаарай.
1. Ам аргана, шүлсгүй хуурай бол нүд хуурайшина
2. Боттокс хортой бөгөөд хүний арьсыг мэдрэмжгүй болгоно.
3. Булчин суларч үхмэл байдалд орно
4. Нүдээ нээх, ярих чадамжгүй болно.
5. Нүүрний арьс дээрээсээ доошоогоо мэдээгүй болно.
6. Нүд нээгдэхээ больж хэл хөдөлгөөнгүй болно.
7. Залгих булчингууд ажиллагаагүй болно.
8. Амьсгалах чадвараа алдан хоолой боогдон нас бардаг. Боттокс шахуулчихсан хүүхнүүдийг хараарай тэрүүхэн тэндээ инээгээд байдаг нь бусад нүүрний булчин ажиллагаагүй болж буйн шинж юм. Нүүрний арьс дээрээсээ мэдээгүй болж жавьж, эрүү, хоолойн булчинд үхжилт бий болгодог байх юм. Боттоксийг могойн хорноос 400 дахин хүчтэй, нэг грамм аэрольны ботулин токсин 1,5 сая хүнийг алж чадах бодисоос бүтдэг байх нь.
Боттокс 5-15 жилээр залуу харагдуулдаг гэж мэргэжлийн эмч нар үзэж байгаа ч донтох, үүнээс болж нас барж буйг сэрэмжлүүлэн анхааруулж байна. Монголчууд дэлхий нийтэд хориглосон шингэн тариаг асар ихээр хэрэглэж хөгшрөлтөө түргэтгээд зогсохгүй амь насаа алдах эрсдэл бийг анхаарах хэрэгтэй.
Их эмч Дамбий