Монголын хосууд гэр бүлдээ, гурван хүүхэддээ илүү сайхан ирээдүйг бүтээхээр 19 мянган еврогоор хуурамч Ирландын паспорт авах гэж оролдсон тухай шүүхээс мэдээлжээ. “Хүүхдүүддээ илүү сайхан ирээдүйг бүтээхийг хүссэн” хэмээн хосууд шүүх танхимд хэлсэн байна.
Иргэн Г нь Ирландын паспорт бүрдүүлэх зуучлагчийг олж эхнэртээ санал тавьснаар энэ бүхэн эхэлжээ. Залуус эхний ээлжинд урьдчилгаа болгон 11 мянган еврог зуучлагчид өгч, паспортоо авахдаа долоон мянга долларыг төлсөн байна. Үүний дараа 2015 оны 8-р сард зуучлагчид урамшуулал болгон мянган еврог нэмж өгчээ. Шүүгч Паулин Кодд иргэн Г-д гурван жилийн тэнсэн я л, эхнэр Б-д нь хоёр жил хагасын тэнсэн харгалзах я л оноожээ.
Үүнээс гадна өөр нэгэн Монгол иргэн Т-д энэ төрлийн бичиг баримт авахаар 25 мянган евро төлсөн хэргээр хоёр жилийн тэнсэн я л оноосон байна. Дублин хотноо болсон шүүх хурлаар залуус 2015 оны 7-8 сард үйлдсэн энэ хэргээ хүлээн зөвшөөрсөн юм. Шүүхээс хосууд Ирландад ирэхдээ хуурамчаар Чехийн иргэн гэсэн паспортыг ашиглан нэвтэрсэн тухай хэлсэн байна. Ингэснээр Ирландын нийслэл Дублинээс нүүсэн өөр нэгэн Монгол иргэний ажиллах эрхийн дугаараар ажилд оржээ. Хосууд байраа зарснаас гадна бүх хуримтлалаа паспорт худалдан авахад зарцуулсан гэдгээ хэлсэн байна.