Дональд Трамп эхнэр Мелания Трамптай хамт коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттертээ жиргэсэн байна. Трамп твиттер хуудастаа “Өнөөдөр тэргүүн хатагтай бид хоёр “COVID-19″-ийн халдвар авч, хариу эерэг гарлаа. Бид даруй хорио цээрийн дэглэм барьж, эмчилгээ хийлгэж, хамтдаа даван туулах болно!” гэжээ.
Трампын эмч Шон Конли АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарыг сайн байгаа гэж мэдэгджээ. Өмнө нь ерөнхийлөгчийн зөвлөх Хоуп Хиксээс COVID-19 илэрч байсан бөгөөд ерөнхийлөгч Tрамп халдвар авсан нь АНУ-ыг цочролд оруулаад байгаа ажээ.