Сэтгүүлчид хоёр нүүртэй юм даа. Хэдэн жилийн өмнө МҮОНТВ-ийнхэн Тамгын газрын даргаар ирсэн Л.Нинжжамцыг эсэргүүцэн уран бүтээлчид жагсаж байсан. Бүр жагсаал цуглаан, майхан бариад суулт хийж байсан юм. Үүдээр ороод ирэхэд нь Л.Нинжамц зайл, Асрахын хулгайч, хужаагийн эрлийз хэмээн бичиг наасан байдаг юм. Түүний хувьд хүн бүрт яриад байдаггүй түүхтэй юм билээ.
Тэр жагсаал цуглаан хийсэн ихэнх уран бүтээлчид өдгөө МҮОНТВ-д ажиллаж байна. Бүгд л “Даргаа та мундаг шүү. Сайн сагс тоглох юм” гэцгээнэ. Хамгийн их эсэргүүцсэн хүмүүс бол ахмад уран бүтээлчид. “Нинжжамц боловсролгүй, гудамжны хулгайч” хэмээн ярьж байв. Л.Нинжжамц нэг талаараа их азтай эмэгтэй. Сэтгүүлзүйд огт хамаагүй тэрээр телевизэд С.Баярын дэмжлэгтэй нэг удаа, М.Энхболдын тусламжтайгаар хоёр удаа ирэв.
Түүнийг хамгийн их муулсан эсэргүүцсэн хүүхнүүд бүгд ажиллаж байна. Улс төрийн дэмжлэг (Ж.Мөнхбатын дэмжлэгтэйгээр) дуусахаар бас л маш муухайгаар доромжлон хөөж явуулах байх даа. “Асрахын хулгайч” гэсэн бичгээ гаргаж ирэх биз. Тухайн үед Монгол тулгатны 100 эрхэм, Гавъяат сэтгүүлч Д.Амбасэлмаа “Гудамжны бохир хүүхэн намайг Монголын Үндэсний олон нийтийн телевизэд оруулахгүй байна. Бүр нэвтрэх, сэтгүүлчийн үнэмлэхийг минь урж хаясан” хэмээн мэдэгдэж байжээ.