Монголын эмэгтэйчүүд хайр, дурлалд маш шийдэмгий харгис шийдвэр гаргадаг улсууд шүү. Тухайлбал хэдэн жилийн өмнө нэг эмэгтэй яаманд ажилладаг царайлаг нөхөртэй нь явалдаад байсан хүүхнийг орцонд нь отож байгаад эргэлзэлгүйгээр 20 гаруй xyтгалаад хөнөөж билээ.
Мөн эр хүнээс бол үр хүүхдээ хаях, өнчрүүлэх гайхах зүйл биш. Зургаан хүүхэд гаргасан баян авгай шоронгийн хоригдолд дурлаад гэрээсээ оргоод ой модонд овоохойд амьдарч байсан гээд. “Хөлд нь хий орсон авгай, залуу азарга дагасан хөгшин гүү хоёрыг зогсооход хэцүү” гэж монголчууд ярьдаг даа. Түүнтэй адил хожуу дурлал, сексийн амтанд орсон авгай нарыг зогсоох хүч дэлхий дээр байхгүй мэт. Тэднийг ёстой үхэл салгадаг болов уу.
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрын хооронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Ер нь тэгээд муусайн эрчүүлээс бол эмэгтэйчүүд муудалцдаг шүү дээ. Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрт бие биедээ хэлээгүй нууц, хэлхэлдээгүй үе байгаагүй эгч дүүс байж л дээ. Ц.Алдармаа өөрийн толгойгүй мэт бүх зүйлээ Д.Оюунтуулаас асууна. Цаадах нь ерөнхий менежер шахуу зөвлөдөг, ганц бие нэгэн байсан юм даг уу даа.
Гэтэл нэг залуу Ц.Алдармаад хайртай болсон гэнэ. Эгч нь ерөнхийд нь шинжин үзээд “Аятайхан залуу байна” гэсэн анхны зөвшөөрлийг тамга дарсан байна. Бүсгүйчүүл найз залуугаа шинжүүлдэг нь “Дурлалд өөрийгөө сохорсон байж магад” ч юмуу дэлгүүр хэсэхдээ заавал хэн нэгнийг дагуулдаг уламжлалт сэтгэлгээнээс үүдэлтэй ойлголт юм. Ц.Алдармаа уйдамтгай ч юм уу нөгөө залуугаас салмаар санагдаад салах анхны мэдэгдлээ өгсөн гэж байгаа.
Алдармаад хаягдах дээрээ тулж аргаа барсан болсон залуу Д.Оюунтуулаас тусламж гуйсан байна. Тэр залууг Ц.Алдармаатай эргэн нийлүүлэх амлалт өгсөн эгээ нь эхэндээ хоёрыг ойртуулах гэж үзжээ. Сүүлдээ нөгөө залууд өөрөө дурласан (Ямар ч хамаагүй аргаар Ц.Алдармаатайгаа нийлэхээр шийдсэн залуу албан газарт ажлаа бүтээхийн тулд тэгдэг дээ Д.Оюунтуултай дотно харьцаатай болжээ. Таамаг шүү) бололтой юм. Тэгэнгүүтээ жинхэнээсээ салгах гээд Ц.Алдармаагаас сонссон архиваа залууд уудалж гарчээ. Нөгөө залуу Ц.Алдармааг эргүүлэн авах, осолтой байж мэдэх менежерээс нь холдуулахаар сонссон түүхээ ярьж гарчээ. Д.Оюунтуул Ц.Алдармаагийн ичмээр, нуудаг, тэр ч бүү хэл хамгийн нандин хүү нь орсон юм шиг байгаа юм. “Тэрний хүүхэд гэдэг боловч жирэмсэн байхдаа” гээд ярьдаг даа манайхан.
Энэ аймаар түүхүүд хоёрхон гэрчтэй бөгөөд Алдармаа, Оюунтуул хоёроос гарцаагүй. Сүүлдээ хоёулаа “Гээсэн юмаа аваарай” гэдэг нөгөө залуугаас болоод голын наана цаана гарчээ дээ. Ингээд аадар нижигнэн орохоос өмнө уулзаж учраа олох бололцоо байсан ч Д.Оюунтуул ч хэдэрлэж Ц.Алдармаа шөнөжин бодоод өглөө нь халуун усаар шалзлав. Тухайн үед уур бухимдлын туйлд хүрсэн Ц.Алдармаа Д.Оюунтуулыг aлчихaaгүй нь их юм. Магадгүй хөнөөе, дуусгая гэж бодсон ч байхыг үгүйсгэхгүй.
Хоёулаа нь хайр дурлалын төлөө асар их золиос гаргасан юм болов уу даа гэсэн зүйл “Улаан бал” нэвтрүүлэг үзээд бодов. Нөгөө талаар чи ийм байдалд орвол яах вэ. Найз хүүхэн чинь нөхөрт тань “Хэнтэй явалддаг байсан, абортод орж байсан тухай хэлчихвэл чи яах вэ”. Олон олон эмэгтэйчүүдэд нэр нөхрөөсөө нуудаг нууц бий. Гэрлэхдээ “Үнэнээ хэлдэг машин”-д эмэгтэйчүүд орвол нөхөрт лав гарахгүй дээ. Г.Ундармаагийн кино шиг сингл явцгаагаад анх амьдралд хөтлөн оруулсан батзаяагаа ярихаас зайлхийх байсан биз ээ. Өө хадуурчихлаа. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ огт гэмшдэггүй нь илт.
Магадгүй тэр бүхнээ хэлэх гэхээр бачуураад л, кино хийгээд л, нэвтрүүлэгт ороод байдаг юм уу даа. Ижийгээсээ илүү итгэл эвдсэн эгээгээ одоо хүртэл уучлаагүй нь илэрхий байна. Яаж азаар Д.Оюунтуул амьд мэнд үлдэв юм. Ц.Алдармаагийн тоглосон “Буруу эргэсэн” бол “Эхиймаа” кино гарахгүй байсан биз. Ийм ирмэг дээр зогсож байсан хоёр гэхэд азтай, эрх чөлөөтэй. Их итгэл их өшөө хорсол, аймшигтайяа бодол авч ирдэг байна шүү. Хамаг түүхээ найз хүүхэндээ согтуудаа ярьчихаад нөхөр, найз залуудаа “алуулав даа” бүсгүйчүүл минь. Сэрэмжид хором үгүй ээ гэж…