Ар Монголын алдарт дуучин С.Жавхлан төрийн ордноосоо буугаад түмэн олон цугларсан төв Цэнгэлдэхэд эргэн ирлээ гэдгээ зарласан. Тэрээр ангийнхаа хамт олныг 461-р анги руу явцгаасан, өөрөө ганцаараа торойгоод үлсэн мэтээр ярьсан даа.
Ийнхүү төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо дуулах зараа С.Жавхлан цуцлаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр зон олон, ахмад буурлууд “Намайг ойроос үзэхийг хүсч байна. Нөгөөтэйгүүр намрын сэрүүн ороод азай буурлууд даарах шинжтэй болсон учир тоглолтоо түр хойшлуулсан” хэмээн мэдэгдсэн.
Цаг агаарын мэдээ баараггүй гардаг болсон өнөө цагт С.Жавхлан намар цагийн ааш араншинг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. “Яг үнэндээ Баяраа ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг шиг нэрт дуучин С.Жавхлангийн тоглолтын билет олигтой борлосонгүй. Тэрээр шалдаа буун “Увсын ард түмэн миний тоглолтыг үзэж болно” гэсэн авч тунирхсан уу, гол цөм болдог нутгийн ард түмэн нь ирсэнгүй ээ.