1970,1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгийг “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Оюутны намар” дуугаар нь ард түмэн андахгүй. Эстрадын алтан үеийн нэрт дуучин Ж.Уранчимэг одоо ч залуустай мөр зэрэгцэн ажилласаар, тайзнаа дуулсаар яваа.
Дуучин Ж.Уранчимэгийн анхны хань нь өвчний улмаас бурхан болсон. Амьдралын хүнд хэцүү үед христийн цуглаанд очиж, хүнд хэцүү үеэ давж гарсан гэдэг. Дуучин Ж.Уранцэцэг “Шинэ үе” цуглаанд явдаг. МУГЖ Ж.Уранчимэг 50 насандаа өөрөөсөө 20 гаруй насаар дүү залуутай учирч хамтдаа аз жаргалтай амьдардаг. Түүний нөхөр нь мөн л христэд итгэдэг итгэгч.
Дуучин Ж.Уранчимэг 60 хүрлээ. Тэрээр нөхөр Хатанбаатартай 2005 онд ханилж, 2009 оноос хамтдаа уран бүтээлээ хийж, хүмүүнлэгийн тоглолт хийж эхэлсэн аж. Дуучин Ж.Уранчимэг МУГЖ хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэнээс хойш 1960,1970,1980-аад оны ард түмний сонсох дуртай бүх дууныхаа найруулгыг шинэчилж цоо шинээр дуулж, 15 дуутай цомог гаргасан. Цомогт нь хань Хатанбаатартайгаа хамтарч хийсэн таван дуу нь багтсан, ажил амьдралын сайн хамтрагч.