БЗД-ийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд Зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 00:25 цагт өгчээ. Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очсон байна.
Хэргийн газарт очиход “Мерседес бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөн байдалтай байсан ба суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Алба хаагчид 13 минут ажиллаж цогцсыг гарган авч Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ