Ордоны таmxины цэгээс төрийн нууцыг олж мэддэг хэмээн зарлаж шуугиан дэгдээсэн балетын багш Сүндэръяа ээлжит халдлагад өртөж буйгаа зарлав. Тэрбээр ээжийгээ өөрийгаа xутгалуулсан улс төрийн хохирогч хэмээн зарласан билээ. Харамсалтай нь түүнийг болон ээжийг нь улс төрийн захиалгаар хэн нэгэн xутгалаагүй бөгөөд ээж нь нөхөртөө xутгалуулсан юм билээ.
Сүндэръяагийн ээж А… гэгч нь олон жил шорон суусан, Улаанбаатар хотын атаман гэгдэх Оюунбилэгийн Тамирын хүүхдийг гаргасан нэгэн юм. Өөрөөр хэлбэл Сүндэръяагийн хойд эцэг гэсэн үг. Оюунбилэгийн Тамир гэр бүлийнхээ ахуй амьдралыг залгуулдаг, Сүндэръяаг дэмждэг, шоронгоос хүртэл гэр бүлээ чадвартай нэгэн гэдэг. Тэрээр хамгийн сүүлд эхнэр А…-гаа xутгалсан байдаг бөгөөд “Хүнтэй явалдаад аргаа бараад ийм алхам хийсэн” гэж ярьсан байдаг. Эхнэртээ нь явалдсан этгээдийг хутгалах гэж хөөцөлдөж цагдаа нарыг түргэн авахуулсан юм билээ.
Ээжийг нь гэмтээснээс хойш Б.Сүндэръяа хойд эцэгтээ дургуй болсон бөгөөд гэр бүлийн хэрүүл зодооноос үүдэн цагдаад хандах болсон байна. Хамгийн хачирхалтай нь xутгалуулсан эхнэр А… нь Тамирыг шоронд эргэн очдог, эвлэрсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Сүндэръяа үүнийг нь хүлээн авч чадаагүй билээ. О.Тамир тийм амархан бууж өгөх нэгэн биш бөгөөд Сүндэръяа ч айхгүй гэдгээ илэрхийлдэг аж. Гэтэл хэн нэгэн этгээд Б.Сүндэръяаг ажил нь дээр сүрдүүлж зодсон гэх дуулиан бичлэг тавигдаж эцэг эхчүүд балетын сургуульд хүүхдээ явуулахаас зогсоожээ. О.Тамир эхнэр хүүхдийнхээ орон байрны төлбөрийг шоронгоос төлдөг, эвлэрсэн гэх мэдээлэл байна.
Сүндэръяаг хойд эцгээс нь (Өдгөө шоронд байгаа бөгөөд хүн явуулахгүй өөрөө яваад очих шазууртай нэгэн) өөр нэгэн дарамтлаад байна уу, ажил дээр нь очсон гэдэг таамаг хэвээр үлдэв. Б.Сүндэръяа тодорхой мэдээлэл ашиглан хэн нэгэн улс төрчийг сүрдүүлсэн үү гэх хардлага бий. Энэ бүсгүйг тойрсон хэл ам, шуугиан хэнд ашигтай, ашиггүйг мэдэх бололцоогүй ч жүжигчилсэн тоглолт биш гэдэг нь тодорхой болов. Б.Сүндэръяа шоучин гэхэд өөрийгөө ухаан алдтал зодуулж, бизнесээ нураалгах нэгэн биш. Энэ бүсгүйг заналхийлэх, араас нь хүн дагуулах, айлгах зүйлийг өширхөж хорссон эмэгтэй хүн хийлгэсэн гэх таамаг ч байна.