Хэт холын зайны Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал өөрийгөө Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа гэж боддог, ярьдаг. Тэрээр 10 гаруй хоног гүрийж шөрмөс татан унаж, хөлийн улаа идээ бээр болгосон ч гүйсээр. Түүнийг юу ингэж өөрийгөө зовооход ялахад хүргэнэ вэ.
Сая Тайландад коронавируст өртөн гудамжинд гарсан. Мань сэргэлэн тулдаа хийдэд лам болох нэрээр үсээ хусуулан үнэгүй хоол идэж байгаад 12 цагийн гүйлтэд түрүүлж Дэлхийн аварга боллоо.
Ерөнхийдөө 70 настай Браун өвөө, 60 настай Элизабет эмээ нарыг хол хаян түрүүлээд байдаг нь үнэн л дээ. Өдгөө Б.Буджаргал цагаан хоолтон болсон учир шалтгаан ч гэсэн тэсч үлдэх тэмцэл байв. Тэрээр гүйхдээ бэлдээд яваа хэрэг. Энэ эр өдгөө 40 нас гарсан хэдий ч Монгол Улсынхаа нэрийг гаргана гэж гүйсээр. Түүнийг эх орныхоо нэрийг гаргалаа гэж хэн баяр хүргэв, алга ташин хүлээж авав.
Одоо хүртэл гэр оронгүй, гэр бүлгүй тэрээр Монгол Улсын төлөө гэж гүйсээр. Сая үнэхээр ядарсан, цуцсан байх. Уйлж бахиран интернэтээр хандив гуйна билээ. Аргагүй ядарч цуцсан учраас ийм алхам хийсэн болов уу. Түүнээс биш энэ хүн ингэж уйлах хэмжээний биш гүргэр гар шүү. Өнгөрсөн зун мань эр ирчихээд алтны нинжа болчихсон Өмнөговь аймаг руу гүйж яваа дуулдсан. Хэдэн грамм алтаа тушаагаад замын зардалтай болоод Дэлхийн аварга болно гээд ниссэн. Далай тэнгис зогсоохгүй бол гүйгээд Монгол Улсынхаа нэрийг гаргана гэх тэнэг дээ. Нэг талаараа итгэл үнэмшилтэй нөгөө талаараа өрөвдөлтэй гэмээр Форрест Гамп шиг нөхөр гүйгээд л байдаг.
“Ямар ч хамаагүй аргаар улсынхаа нэрийг гаргана” гэж гүйгээд байгаа 40 гарсан эрд төр засаг “Буруу бол буруу”, “Зөв бол зөв” гэж хэлмээр. Б.Буджаргалын хөлийн улны өмнөөс хөл янгинаж хөлс бурзайх юм даа. Хэт холын зайн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалыг өөрийгөө зовоож байж турж үхэх вий дээ гэсэн бодол төрнө. Нэг их том толгойтой, хавирга нь хэрзийсэн нацист Германы шоронгийн хоригдол шиг нөхөр Монгол Улсын далбаагаа бариад уйлаад гүйж яваа. Дэлхийгээр…