Өчигдөр буюу 19-нд УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Оюут багийн иргэдтэй 8-р сургуулийн зааланд уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэс зарим иргэний асуултад Д.Батлут ийн хариулсан юм.
-Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнг барих нэрээр нэр бүхий компаниуд мөнгө төгрөг идлээ гэсэн иргэдийн шүүмжлэл байна?
-Энэ цэцэрлэг хүрээлэн 10 гаруй тэрбум төгрөгөөр босч байгаа нь үнэн.
Одоогийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм билээ. Тэр 140 сая төгрөгөөр боссон хаалгыг шүүмжилсэн байв уу. 2014 онд АН-ын нөхдүүд 250 сая төгрөгөөр барина гээд төлөвлөсөн байхад нь “Арай хэтэрнэ” гээд би 140 сая төгрөг болгосон.
-Өндөр төсөвтэй цэцэрлэгт хүрээлэн барих шаардлага байсан юм уу?
-Тэр Цэцэрлэг хүрээлэнгийн доогуур цэвэр усны нөөц явж байгаа юм. Цэвэр усны нөөцөө хамгаалж Цэцэрлэгт хүрээлэнгээр хамгаалж байгаа юм.
-Орхон аймгаас сонгогдсон нөгөө хоёр гишүүнтэй хамтарч ажиллаж байгаа юу?
-Манай нам ийм олонхи болсон үед тэр хоёртой хамтарч ажиллах хэрэгцээ байхгүй дээ. Тэр Норовын Алтанхуяг гэгчтэй бол бүр хамтарч ажиллаж чадахгүй юм билээ. Та бүхэн намайг орон нутгийн сонгуульд багаар нь дэмжээд өг гэв.