Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүүгийн мэдээлж буйгаар балетчин Сүндэръяа буюу Сүнээгийн ээжтэй холбоотой шуух хурал ирэх долоо хоногт Хан-Уул дүүргийн шүүх дээр болох юм байна. Гэмт хэрэгтэн Т…гэгч удаа дараа шоронд орж байсан бөгөөд Сүнээгийн ээжийн хамтран амьдрагч юм байна. Гэмт хэрэгтэн, хүчирхийлэгч эрийн нэг хүүхдийг ээж нь гаргаж Сүнээ дүүтэй болсон түүхтэй аж. Сүнээгийн ээж хамтран амьдрагч этгээдтэйгээ муудалцан сийчүүлсэн байдаг.
Зарим эх сурвалжийн мэдээллээр мөнгө төгрөгнөөс болсон гэх аж. Иргэн Сүнээ бусдад сийчүүлсэн явдлаа улс төртэй холбон тайлбарладаг ч нотлогдохгүй байгаа юм. Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ганзориг “Балетчин Сүнээ гэгчийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба ажилд орооч гэж гуйж байгаагүй, ОХУ-д хийсэн айлчлалд авч яваагүй гэж мэдэгдээд байна.
Иргэн Сүндэръяа мөн л хойд эцэг Т… гэгчид сийчүүлсэн байх магадлалтайгаас гадна түүний дарамт, заналхийлэлд удаа дараа өртсөн учраас Цагдаад хандсан байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Сүнээ нь Засгийн газрын хэвлэлийн албанд ороогүй аж. Харин тэдний ажилд туслах нэрээр үнэмлэхтэй болсон. Тэр үнэмлэхээ ашиглан ордон дотуур сэлгүүцэн гишүүдтэй зургаа авахуулах, тамхины цэг дээрээс мэдээлэл цуглуулдаг болжээ.
Хэвлэлийн албаны дарга Ганзориг гэгчтэй дотно харьцаатай бөгөөд түүгээр дамжуулан Засгийн газрын мэдээллийг олж авдаг байжээ. Олсон мэдээллээ түрүүлж цацах олон нийтээс хандлага авах нь түүний хувийн сонирхол байсан бололтой.
Тэгэхээр Засгийн газрын гарах шийдвэр зэргийг хамгаалж чадаагүй хормой доогуураа алдсан Ганзоригтой хариуцлага тооцох нь зүйтэй юм. Дандар баатарын ач гэж Сүнээ өөрийгөө зарладаг ч талийгаачийн ууган хүү Ганбаатар огт зөвшөөрдөггүй, худлаа мэдээлэл гэсээр байгаа билээ. Сүнээгийн түүх, ярьдаг нь үргэлж ээдрээтэй бөгөөд Дандар баатарын жинхэнэ ач Г.Гангамөрөн үргэлж түүнийг “Худал түүх зохиогч Дандар баатартай хамаагүй улс” хэмээн ярьсаар яваа билээ. Кино хиймээр түүх бүтээж яваа хүн бол Сүнээ болов.