Солонгосын алдарт жүжигчин Lee Byung Hun өөрөөсөө 12 насаар дүү бүсгүйтэй 2013 онд гэрлэсэн. Бидний “Амьдралын ээдрээ” киногоор сайн мэдэх Ин Ха гэргийтэйгээ хамт амьдрах байраа 5 сая долларын үнэтэй 15 өрөө бүхий, том усан сантай 3 давхар хаусыг Сөүл хотын төвд сонгон авчээ.
Үүгээр ч тогтохгүй цуутай хосуудын хуримын бөгжний үнийг Солонгосын сэтгүүлчид ч олонд ил болгожээ. Оддын зүүсэн ээмэг, өмссөн шаахай хүртэл сонин байдаг болохоор солонгосчууд Lee Byung Hun-ыг хуримын бөгж хосоороо монгол төгрөгийн ханшаар 200 сая төгрөгөөр авсныг илрүүлжээ. Хуримын бөгжөөрөө алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж сонгосон байна.