“37-р точка” кинод ах дүү хоёроор дамждаг Солонгийн дүрийг бүтээсэн жүжигчин Номинтой “Стар” телевизийн “Чанга шивнээ” гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч Санжаа нар с*кс хийж байгаад эхнэр Номинд баригдаж буй бичлэг тархаад байгаа билээ. Тэрээр “Утсаар хийсэн гэх бичлэгийг сайн анзаарч харвал хэд хэдэн алдаа бий. Тухайлбал гэрэл солигдож байгааг анзаарах хэрэгтэй.
Мөн энэ бол киноны сурталчилгаа биш гэж хэлсэн нөхдийг ч анзаар. Бүгд киногоо амжилттай болгох мэрийж байна. Баруунд киногоо зах зээл борлуулахын тулд Брэд Питтыг өөр бүсгүйтэй буудал руу зориуд оруулаад Анджелина Жолиг дууддаг, реакцийг нь хардагтай адил технологи юм. Энэ кино биш бодит зүйл хэмээн хамгийн түрүүнд мэдэгдэл хийсэн нөхдийг ч хар.
Миний найзууд тийм мэдэгдэл хийх үү. Энэ бол зүгээр л ажил шүү дээ. Миний эхнэр Номингийн тухайд киноны сурталчилгаанд тоглосон гэдгээ огт мэдээгүй яваа. Мэдээд яах бол гэсэн хүлээлт кино багийн хамт хүртэл байгаа. Бүх тайлал, зураг авалтын өмнөх, дараа үеийн дүрсүүд удахгүй гарна. Тэр болтол тэс гэдэг үүрэг даалгавар хамт олноосоо авчихаад гүрийж явна хэмээн Санжаа найздаа ярьжээ.
Түүний эхнэр Номингийн зургуудаас: