“Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдаж, найз залуу Нэмэхээг буруутгах хандлага гарч байлаа. Нэмэхээ “Кросс анимейшн” студийн захирал гэдгээр урлагийнхан андахгүй. Нэмэхээ нэг үе дуучин С.Сэрчмаатай дотно үерхэж, “Сэтгэл буруугүй” тэргүүтэй 2-3 дууных нь клипийг хийж өгч байсан. С.Сэрчмаагийн хайрыг татаж явсан Нэмэхээ, Төрийн соёрхолт Д.Болдын “Kiss you” дууны клипэнд тоглосон хөөрхөн охин Уянгатай гэр бүл болсон билээ.
Загвар өмсөгч, мисс Уянга “Air market”-ийн рекламанд тоглож олонд танигдсан, бас сайхан дуулж бүжиглэдэг хөөрхөн бүсгүй. Шоу бизнест идэвхтэй зүтгэсэн бол нэг юм дуулгах байсан гэдэг. Харин “Кросс”-ын Нэмэхээтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болоод нам гүм амьдрах болсон. Хоёр хүүхэдтэй сайхан хос яагаад хөндийрч, Нэмэхээ амны бай болсныг бурхан л мэдэх биз ээ.