Буриадын гавьяат, дуучин Б.Амархүүг хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Амархүү хоёр жил хоригдох болсон. Харин эхнэр загвар өмсөгч О.Ариунзул нь Англид цар тахлын хөл хорионд орж, хааяа нэг зураг авалтад оролцсон шиг амьдарч яваа.
Ийнхүү Монголын сайхан хос хувь тавилангийн эрхээр хоёр жил тусдаа амьдрах болсон билээ. Залуу хос хамгийн сүүлд өнгөрсөн шинэ жилээр гэр бүлээрээ хамтдаа шинэ жилийг үдсэн. Шүүхээс хоёр жил хоригдох ял сонссон Б.Амархүү өнгөрсөн шинэ жилээр гэр бүлээрээ авахуулсан зургаар нүүр хуудсаа гоёсноос хойш нам гүм болов. Хүний эрхэнд, төрийн хамгаалалтад яваа хүн өөрөөр яах ч билээ…