XYH-ын дотоод асуудал дэвэрч эхлэв бололтой. Анхнаасаа худал хуурмаг ихтэй тус намын УЗ-ийн дарга Т.Доржханд, хуурамч дарга Б.Найдлаа, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Гантулга нар Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Хөдөлмөрийн Үндэсний намын Нийслэлийн намын хорооны даргаар тавьжээ.
Тус намын Нийслэлийн намын хороо нь 172 анхан шатны үүртэй аж. Үүр болгон даргатай, дарга бүр нь тамгатай. Гэтэл тус намын Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нар Сүхбаатарын талбай дээр тамхи татан зогсож байгаад П.Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар тавьсанд 172 хорооны дарга нар эсэргүүцэж эхэлсэн байна.
Талбай дээр тамхи татаж байгаад дарга цэргээ томилдог бол мань мэт хийгээд тамга тэмдэгний хэрэг юу байна гэцгээж байгаа аж. Тийм учраас 172 үүрийн дарга нар нь ХҮН-ыг талийгаач Уламбаярын “Монро импекс” шиг ажиллаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Дээрх шалтгааны улмаас Нийслэлийн намын хороог хуралдах, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахыг шаардаж эхэлсэн байна.