МУГЖ зүтгэлтэн Самандын Жавхлан гавьяатын зэрэгт хүргэж, Монголын толгой баячуудын дайтай амьдруулж, бүр УИХ-ын гишүүн болгосон “ган хоолой”-гоороо дуулж орлогоо зузаалж амьдрах биш, харин дуулж олсон хэдээ элдэв хөдөлгөөнд хөрөнгө оруулдаг, Монголын газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч болсон. Одоо УИХ-ын гишүүний сэнтийнээсээ буусан С.Жавхлан уран бүтээлдээ орно байх. Бөхийн өргөөнд долоон өдөр дараалан тоглолт хийхэд үзэгчид дүүрэн байдаг дуучин С.Жавхлангаас өөр байсангүй. УИХ-ын танхимд биш ч, Бөхийн өргөөндөө ирээд дуулахад амьдраад байх нэгэн.
МУГЖ Самандын Жавхлан “Нутгаа санасан монгол” цомгоо содон зургаар чимсэн нь энэ. Урьд нь дууны ханхүү маань цомгийнхоо нүүрийг өөрийнхөө сайхан зургаар чимдэг байсан бол энэ удаа байгалийн баялагт шунаж, газрыг хөрсийг улаанаар эргүүлсэн, алт нүүрс хайгчдын хөлд сүйтгэгдсэн байгаль, газар нутгаа өмөөрч, хотын хогийг эсэргүүцэж, нүүрэнд нь өөрийнхөө “нинжа” болсон зургаа залжээ. Дууч ханхүү С.Жавхлангийн зураг олон хүнийг цочирдуулсан биз ээ. Дууны ханхүү хэрвээ хог дээр гарвал, “нинжа” болбол нэг иймэрхүү…