Хятадын Засгийн газраас 25 сая хүн амтай Өвөрмонголчуудад монгол бичиг хэрэглүүлэхгүй гэснээс үүдэн бослого, тэмцэл өрнөж байдал хурцдаж байна. Өвөрмонголчууд хүүхэд багачуулаа сургуульдаа явуулахгүй, жагсаал суулт хийж байгаа бөгөөд Хятадын талаас үр хүүхдийг нь барьцаалах, айлгах, хуягт танк бүхий дотоодын цэргээ Өвөрмонголын өөртөө засах орон руу оруулжээ. Үүнээс үүдэн өвөрмонголчууд ихэд айдастай байгаа билээ.
Энэхүү дотоодын үймээнд Дэлхийн олон улсууд БНХАУ-ыг буруушааж байдлыг цаг тутамд мэдээлж байна. Харин хөрш зэргэлдээ Монгол Улсын тухайд аливаа байр сууриа илэрхийлсэнгүй. Энэ эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхийллөгчийн бэлэг болох 30,000 хонь урагшаа амьдаараа гарах гэж байгаа юм. Нэг талаас харвал Монгол Улсын Засгийн газар өвөрмонголчуудад явуулж буй БНХАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн мэт харагдана.
Монгол Улсын зүгээс цаашид ямар байр суурьтай байх вэ, эдийн засаг хийгээд нийгмийн байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ тодорхой болгомоор юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ШХАБ-д элсэх хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлсэн. Хэрвээ ШХАБ-д элсэж гэмээнэ хилийн маргаанд хүчээр татагдан орно гэсэн үг. Учир юу гэвээс ШХАБ нь эдийн засаг гэхээсээ гишүүн орны хилийн бүрэн бүтэн байдал, маргаан шийдэх холбоотон билээ.
Монгол Улсын чөлөөт иргэд үсэрсэн цус, тасарсан мах монголчуудаа өмөөрч БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа жагсаж цуглаад байна. Энэ байдал “Өндөр” Ч. Мөнхбаярын үзэл бодол гэхээсээ илүү Монгол Улсын байр суурь болон харагдвал яах вэ. Коронавирусээс үүдэлтэй улс төрийн нөхцөл байдал, эмх цэгц, хуваарилалт цаг минутаар өөрчлөгдөж буйг Төрийн өндөрлөгүүд юу гэж харж байгаа бол.
30,000 цэргээ дагуулаад өвөрмонголчуудаа (1914 онд Таван замын байлдаан нэрийн дор өвөрмонголчуудаа манжаас чөлөөлж байв. Харамсалтай нь 1937 оны нугалаа завхралаас үүдэн 44 мянган монголчууд урагшаа нүүчихсэн билээ) очиж чадахгүйгээс хойш 30 мянган хонио өгөхөөс азнавал яасан юм бэ. Дэлхий дахинд өвөрмонголын бослогыг цэргийн хүчээр дарах Хятадын түрэмгийлэл гэж харагдаж байхад хонь мал өгч холбоотон мэтээр ойлгогдох хэрэггүй ээ.