Коронавирусын голомт үүсгэгч БНХАУ-ыг дэлхийн олон улс орон үзэн ядаж ДЭМБ-аас хүртэл мөнгө төгрөг нэхнэ хэмээн бичиж байна. Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын тухайд эдийн засгийн төрөл дарамт шахалт илэрхий үзүүлж “Тик ток” аппликейшинээ хүртэл зар гэж Дональд Трамп дарамталж байгаа. Хэзээ өрвөлзөж байгаагүй ядуу буурай Энэтхэг хүртэл хилийн маргаан үүсгэж “Байлдахад бэлэн” гэдгээ зарлангуут ОХУ цэрэг зэвсгээр туслахаар илэрхийлж эхэллээ. Саяхан л ОХУ, БНХАУ-тай дөрөө харшуулан ШХАБ-ын гол санхүүжүүлэгч болон мандан бадарч явсан билээ.
Хэрвээ Энэтхэг Хятад хоёр нударга зөрүүлээд эхэлбэл АНУ цэргээ оруулна хэмээн усан флотоо татаад эхэлсэн байх юм. Үүнээс гадна Тайвань, Хонконгийн салан тусгаарлах үзэл дэвэрч зэвсэглэлээр хөөцөлдсөн шүүмжлэл дагуулж байна. Пакистан хүртэл Хятадын эсрэг мэдээлэл хийж дайран дээр давс нэмж байхад Шинжаан-Уйгарын бослого, Төвдийн мэдэгдэл, Далай ламын гэмшил дэвэрч байгаа юм. Энэ бүхний хажуугаар хамгийн диктакуртай Комуннист намын гишүүд Ши Жинпинь даргаа буруушааж эхэлсэн байдаг. Нийт монголчуудын санаа зовоож буй асуудал бол Өвөрмонголчуудыг монгол бичиг хэрэглүүлэхгүй байх шийдвэр юм. Улс дотор тусгаар хэлтэй, шашинтай байх нь нэн зохимжгүй гэж үздэг учраас Хятадууд олон үндэстэн нараа нэг хэл шашинд базах гэж оролдсоор ирлээ.
Гадаад дотоод байдал маш хүнд эгзэгтэй үед Өвөрмонголчуудыг оролдсон нь “Үхлээ эрсэн оготоно муурын сахлаар оролдсон хэрэг” болсон юм. 25 сая хүн амтай 1911 онд Цагаан хэрэм хүртэл ар Монголтой нийлэн эзлэж явсан өвөрмонголчуудыг басч болохгүй. Хятад орон гаднаас харагддаг шигээ тайван амгалан орон биш. Өдөр болгон алан хядагчид, хорлон сүйтгэгч нар их бага хэмжээгээр дэлбэлж алж устгаж байдаг. Хаалттай хөшигний цаана Засгийн газар нь хүчирхийлэл, яргалал, айдсаар босогч нарыг барьж байгаа билээ. Шинжаан-Уйгарт л гэхэд хоёр сая иргэнийг хорьж цагдан хорьж эд эрхтэнг нь наймаалж байна. Дэлбэрэхэд ойрхон бөмбөгний тоолуур явж эхэлсэн ба БНХАУ хамгийн зоримог З.Доржийн хэлсэнчлэн “Үзэлцээд нэг эхэлбэл үхэхээс нааш салж өгдөггүй Үхэр монголчуудыг оролдож байж улсаа нураалгах нь дээ”.