“Барын арьс нөмөрсөн илжигнээс бажигдсан нь” гэдэг шиг 2020 оны УИХ-ын сонгуулиар дүр төрхөө нуусан, энэрэнгүй царайлсан “гэмт хэрэгтэн” гишүүд гарч ирсэн. Тэдний нэг бол Баянзүрх дүүргийн Засаг дарга гэдэг албан тушаалыг зуны шумуул шиг хашаад мулзарсан Бат-Амгалан юм. Сансарын бааруудын эзэн түүний талаар МАН-ын Шударга гишүүд, дэмжигчдийн холбооноос ийнхүү мэдэгдэл гаргасан байдаг. Нэг. МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаатай үгсэн хуйвалдаж, БЗД-ийн ИХТГ-ын тамгыг хууль бусаар үйлдсэн.
Жинхэнэ тамга нь байсаар байтал ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг хуурч мэхлэх замаар дүүргийн ИХТГ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн байдаг. Хуурамч тамгаа ашиглан Г.Атармаа өөрийгөө ИТХ-ын даргаар томилж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол үйлдэн хотын Засаг даргад хүргүүлж байв. Хоёр. Ц.Сандуйг огцруулах асуудал дээр Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар хуншгүй зан гаргаж, хоёр талын хооронд биеэ үнэлэх, мөнгө салгахаар илт санаархсан.
Санал хураалт болоход Н.Баярмөнх шалтгаангүйгээр хурлаас зугтаж Э.Бат-Амгалан урваж, эсрэг санал өгсөн. Уг нь Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар Ц.Сандуйгийн нөмөр нөөлгөнд олон жил явсан. Ц.Сандуйд үхтлээ үнэнч явах аа андгайлж байсан хүмүүс ажээ. Гурав. Э.Бат-Амгалан согтуугаар автомашин жолоодон 2016 оны 10 сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасан. Туул гэх эмэгтэйн машиныг араас нь мөргөсөн ба ойролцоох хашлага, барилгыг ноцтой гэмтээсэн хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад Бямбадорж шалгажээ. Э.Бат-амгалан хохирогч Туулд хүнд гэмтэл учруулсан ч хэргээ далдлан хохирогч эмэгтэйд орон сууц, мөнгө өгч хэргээ нуусан. Эмэгтэйн бие тун тааруу асаргаанд байна.