ОХУ-ын Ардын жүжигчин Константин Юрьевич Хабенский 1972 оны 1 дүгээр сарын 11-нд Ленинград хотод төрсөн. Оросын холбооны улсын театр, кино урлагийн алдартай жүжигчин, кино найруулагч, продюсер, олон нийтийн зүтгэлтэн хүн. Константин Хабенский 2006 онд ОХУ-ын гавьяат жүжигчин цолоор 2006 онд, 2012 онд ОХУ-ын Ардын жүжигчин болжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Төрийн шагналын шагнал хүртсэн юм. Яндекс, “KinoPoisk” вэбсайтаас явуулсан олон нийтийн санал асуулга, мэдээлэл, Оросын кино театрт хийсэн нарийвчилсан дүн шинжилгээгээр Константин Хабенскийг XXI зууны эхний 15 жилийн хугацаан дахь Орос холбооны улсын хамгийн алдартай жүжигчнээр шалгаруулжээ.
Константин Хабенский еврей гаралтай. Эцэг Юрий Аронович Хабенский инженер хүн байжээ. Ээж Татьяна Геннадиевна Хабенская дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан. 1985 онд Ленинградын 486 дугаар дунд сургуулийн наймдугаар ангиа төгсөөд, Ленинградын Нисэхийн автоматжуулалтын техникумд (SUAI) элсэн орж, гурван жил суралцсан ч техникийн мэргэжил нь түүнд тохирохгүй байгааг мэдээд бичиг баримтаа аван сургуулиасаа гарсан байна. Тэгээд “Бямба гараг” театрын студид шал өнгөлөгч, дарагч, гудамжны хөгжимчин, угсрагч зэрэг олон ажил хийж явжээ.
Константин Хабенский 1990 онд Ленинградын Театр, хөгжим, кино зургийн хүрээлэнд (LGITMiK) элсэн орсон. Суралцах хугацаандаа буюу 1993 онд тэрээр хэд хэдэн жүжгийн гол дүрд тоглосон. А.П.Чехов тэргүүтэй нэр кохиолчдын сонгодог жүжгүүдэд тоглож эхэлсэн нь алдарт жүжигчин болох эхлэлийг тавьсан. 1994 онд анхныхаа кинонд тоглон туслах дүр бүтээжээ.
1995 онд дээд төгсөөд Санкт-Петербургт байдаг театрт нэг жил ажиллажээ. Үүний зэрэгцээ тэрээр бүсийн телевизэд хөгжим, мэдээллийн хөтөлбөрийн тэргүүлэх хэлтэст ажиллаж байв. Константин Хабенский 1996 онд тэрээр Аркадий Райкины нэрэмжит Москвагийн “Сатирикон” театрт ирсэн. Млсквад ирснээр залуу жүжигчний амжилтын зам нээгдэж, олон гол дүрүүдэд тоглоод завгүй байв. Театрт дүр бүтээхийн зэрэгцээ кинонд тоглосон. 1998 онд гэхэд гурван кинонд тогложээ. 2000 оноос ОХУ-ын хамгийн алдартай найруулагчтай хамтран ажилладаг, хамгийн том театрт уригдан тоглодог жүжигчин болжээ. Константин Хабенский бидний сайн мэдэх “Адмирал”, Троцкий”, “Распутин” зэрэг сериалд түүхэн дүр бүтээж, “Москвагаас ярьж байна” бүтээлд нэрт нэвтрүүлэгч Юрий Левинтиний тоглосон. “Хувь заяаны эргүүлэг 2” кинонд Сергей Безруков, Елизавета Боярский нартай хамтран тоглосон. нь ОХУ-ын А зэрэглэлийн жүжигчин болгожээ.
Хувийн амьдралын тухайд анхны эхнэр нь 2008 онд тархины хорт хавдрын улмаас нас баржээ. Константин Хабенский эхнэрээ эмчлүүлэхийн тулд “Адмирал” кинонд тоглож авсан шагналын мөнгө, бүхий л сэтгэл зүрхээ зориулсан ч авааль эхнэр Анастасия Хабенский нь 2008 оны 12 дугаар сарын 3-д АНУ-ын Лос Анжелос хотноо эмнэлэгт нас барсан. Константин Хабенский нэг настай хүү Иван Константинович Хабенксийн хамт үлдсэн. Авааль гэргийгээ аюулт өвчнөөр алдсан амьдралынхаа хүнд үед хэлсэн үг болох “Заримд нь ганц бүсгүй хангалттай санагддаггүй атал өөр нэгэнд ганц бүсгүйгээ хайрлахад амьдрал нь хүрэлцдэггүй” гэсэн үг хүмүүсийн сэтгэлд хүрч, одоо ч олны хэлэх дуртай хэлц үг, зүйр цэцэн үг шахуу болжээ. Констатин Хабенский одоо олсон орлогоосоо тархины хорт хавдрыг эмчлэх эмчилгээ буяны санд хандив өргөдөг нийгмийн зүтгэлтний нэг.
ОХУ-ын Ардын жүжигчин Константин Хабенский мэргэжил нэгт бүсгүйтэй дахин гэрлэж, 2016 оны 6 дугаар 3-нд Александра охин нь төржээ.