Олон түмэн минь АРХИА бага ууж АЙРГАА ТААВААРАА хүртэцгээ гэж ДАЛАЙ багш айлдсан билээ. Жа миний бие Архангай аймгийн Хотонт сум буюу монголын айрагны хөрөнгө ундрага нь болсон АЙРАГНЫ НУТАГ-т 6 удаа, Төв аймгийн Баянчандмань суманд 1 удаа, Өвөрмонголын Алша аймаг Эзэн хошуу Тооройн баяраар Чингисийн хөшөөний нэг жилийн ойд зориулан 1 удаа айрагны баяр, өдөрлөг зохион байгуулжээ.
Айрагны түүх, ач холбогдол түүнийг дагасан соёл ёс заншил, найр наадгаа, хөрөнгө гаргах, түмэнд түгээх гээд маш олон агуулга байдаг. Уураг эрдэсээрээ Эхийн сүүний дараа орох амин дэмтэй ундаа гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг юм.
Гүег хааны үед 2000-н цэрэг багтах шар асар барьж айраг уулгаж аян дайнд мордуулдаг уламжлал байсан бна. Хүннү гүрний түүхэн дурсгал булшнаас арьсанд нунтаг цагаан зүйл гарсан нь хожмоо эрдэмтэд айраг гэдгийг нотолсон.Адгуус гаршуулсан цагаас л айргаа хэрэглэж байсан уламжлал монголчуудых. Олон зуун аян дайны ялалт мэдээж айргаар цэнгэдэг баяр ажаамуу.Хөх саванд айргаа исгэх бус Хөхүүрэндээ айргаа исгэж хэрэглэх нь хамгийн чухал эхний алхам шүү.
КОРОНО-ТОЙ ТЭМЦЭЖ ХОТОЛ ОЛНООРОО ДАРХЛААГАА ДЭМЖИЖ АЙРГАА УУЦГАА.
МОНГОЛЫН АЙРАГ ЦЭНГЭЛИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ж.ӨНӨРЖАРГАЛ