2020 он биднийг шaлгaсaн, хүнд жил болж бaйнa. Ковид-19 шинэ төрлийн цaр тaхaл өнгөрсөн оны сүүлээр БНХAУ-д aнх бүртгэгдсэнээс хойш хaгaс жилийн хугaцaaнд дэлхий нийтэд мaш их гaрз хохирол учруулaaд бaйгaaтaй бүгд сaнaл нийлэх бизээ. Цaaшид ч энэ хохирлын хэмжээ ихсэх тухaй яригдaж, мөн вaкцин гaрч хүн бүрт хүрэлцэх хэмжээнд хүртэл хэдэн жил зaрцуулaгдaхыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй бaйнa.
Энэ цар тахал биднийг олон талаар зовоож, ялангуяа дотоод гадаадын зорчих хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, улс хооронд хилээ хааснаар даяарчилсан энэ үед биднийг хайртай хүмүүстэй минь уулзах боломжийг хаагаад олон сарын нүүрийг үзлээ. Энэ нь хүмүүсийн сэтгэл санаанд хүндээр тусч байгааг олон нийтийн сүлжээнээс харж болохоор байна. Японы Кэйо их сургуулийн судлаачид энэ асуудлыг олон талаас нь харахыг хичээж, хилийн чанадад гацсан иргэдийн сэтгэций эрүүл мэндийг судлах асуулга явуулж байна. Ковид-19 цар тахалтай холбоотой олон судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийж, үүнийг түүхэнд үлдээхээр олон улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай.
Олон улсын түвшинд хийж буй судалгааны асуулгыг 16 хэлээр бэлджээ. Монгол хэл ч багтсан тул та судалгаанд оролцон, бодит үнэнтэй ойр, зөв дүгнэлт гаргахад хувь нэмрээ оруулаарай.
СУДАЛГААНЫ БАГИЙН ГИШҮҮД: Жосефин Галипон, Ph.D. (Кэйо Их Сургууль) Шой Ши, Ph.D. (Токиогийн Их Сургууль) Ганбат Амгалан (инженерийн магистр), Дандар Халиун, (хууль зүйн магистр).