-100 хувь хариуцлагаа МАН хүлээж 2024 онд дүнгээ тавиулна-
Улс төрийн намуудын хувьд орон нутгийн сонгуульд тийм ч ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Хамгийн том сөрөг хүчин гэж нэрлэгддэг АН л гэхэд дотоод асуудлаа цэгцлэх гээд орон нутгийн сонгуулийн талаар ярих ч сөхөө алга.
Бусад жижиг намуудын хувьд УИХ-ын сонгуульд чөмгөө дундартал цуглуулсан хэдэн төгрөгөө гөвж дуусаад улс төр ярихаар дотор нь муухайрч байгаа нь мэдээж.
Одоогийн байдлаар орон нутгийн сонгуулийн уур амьсгал МАН дотор орчихоод 200 гаруй гишүүн нэр дэвшихээ илэрхийлж улс төрчид бужигналдаж эхлэв бололтой. Ерөнхийдөө МАН өрсөлдөгчгүй шахам орон нутгийн сонгуульд орох төлөв байгаа бөгөөд “100 хувь эрх мэдлээ ав, 100 хувь хариуцлага тооцье” гэсэн уур амьсгал иргэдийн дунд байгаа юм.
МАН-ын дотор хотоо авна гэсэн Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын дунд чимээгүй тулаан явагдаж хэн ч олон хүн дэвшүүлэхээс шалтгаалан бүлэглэлийн ноёрхол тогтох шинжтэй болжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд тойрог бүртээ хөлтэй болохын тулд өөрсдийн хүнээ байршуулах гэж алалцаж байгаа сураг байна. Бусад улс төрийн хүчнүүд оролцох эсэх нь тодорхойгүй орон нутгийн сонгуульд МАН ялж 2024 онд нэгдсэн дүнгээ тавиулах байдалтай болжээ.