Монголын ард түмний өмч “Эрдэнэс-Таван толгой” компаниас 360 мянган тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл дөрвөн жилийн өмнө гарсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Таван толгой”-гоос орон нутгийн “Таван толгой” компани буюу “Ажнай” Бат-Эрдэнэ тэргүүтэй луйварчид авчихлаа. 5000 машинаар зөөсөн гэж мэдээлж байв.
Тэр ч бүү хэл нэр бүхий сайтуудад “Ажнай” Бат-Эрдэнэ М.Энхболдод 20 тэрбум төгрөгийн авлига өгч нүүрс хулгайлсан, 5000 машин хоосон хил гарсан, зөрчсөн гэх мэдээлэл гарч байлаа.
Ерөнхийсайд У.Хүрэлсүх хүртэл “Луйварчид ард түмний өмч болох “Эрдэнэс-Таван толгой” компаниас 360 мянган тонн хулгайлсан байна гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Гэтэл энэ том хулгайн хэрэг замхарч “Ажнай” хэмээх Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болов. Яагаад ард түмний өмч хулгайд алдагдчихаад байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй вэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хулгайг мэдсээр байж ард түмнийг яагаад хохиролгүй болгосонгүй вэ.
Эрдэнэцогт