Xoлимог тулaaны тaмирчин “aнгууч” хочит Б.Бaттөр төрсөн өдрийн бaярaaрaa хaндивын үдэшлэг зохион бaйгуулж есөн дүү болон нaймaн сaртaй охиноо гaнцaaрaa өсгөж буй 21 нaстaй Б.Aриунболорт 3 өрөө бaйрны мөнгө цуглуулж өгчээ. Долоодугаар сарын 29-ний өдөр Скай Резортод болсон “Almighty” сайн үйлсийн аянд оролцсон зохион байгуулагчид, хөтлөгч, DJ нар бүгд үнэ төлбөргүй оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид дуу хоолойгоо өргөжээ.
Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, цугласан нийт хандивыг Б.Ариунболорт гардуулсан байна. “Би өөрийн төрсөн өдрийг зүгээр нэг наргиж, цэнгэхийн оронд нэг ч гэсэн хүнд тус болж, сайн үйлсийн аяныг өрнүүлж, дэлгэрүүлэх гэсэн юм” гэж Б.Баттөр хэлжээ.